Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтыг цогцоор нь шийдвэрлэлээ | News.MN

Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтыг цогцоор нь шийдвэрлэлээ

Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтыг цогцоор нь шийдвэрлэлээ

Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтыг цогцоор нь шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр боллоо.

Иргэд түрээсийн орон сууцаа өмчилж авах боломжтой боллоо 

Иргэд тухайн түрээслэгч байгууллагад хүсэлтээ гаргаснаар өмчилж авч болохоор “Түрээсийн орон сууцыг өмчлөх журам”-д заажээ. Ингэхдээ урьдчилгаа 30 хувийг төлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Мөн тав хүртэлх жилийн дотор төлбөрийг сар бүр хуваан төлж худалдан авч болох юм.

Эхний ээлжинд “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжинд баригдаж байгаа 972 айлын орон сууц, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон аймагт барьж байгаа 570 айлын орон сууц, нийт 1542 айлын орон сууцыг иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөж байна.

Мөн “Солонго-1 хороолол” төслийн 4320, “Солонго-2” төслийн 720, “Эко Яармаг-1 хороолол” төслийн 1920, нийт 8522 айлын орон сууцыг төрийн болон орон нутгийн мэдлийн орон сууцны санд шилжүүлэх юм.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдахаар 4000 орчим иргэн шаардлага хангасан материал ирүүлснээс 1512 нь орон сууцтай болсон. Иргэдийн дийлэнх нь орон сууцаа өмчилж авах хүсэлтээ гаргасаар байна.

Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтыг цогцоор нь шийдвэрлэлээ

Бүтээн байгуулалтад 1800 гаруй цэргийн албан хаагч, 450 гаруй нэгж, техник хэрэгсэл оролцох юм. Тавдугаар сараас таван рот цэрэг 30, 30 км төмөр зам хариуцан барьж эхлэх бөгөөд цэргүүд дунджаар хоёр сая төгрөгийн цалин авна гэсэн тооцоо гарчээ.

Төмөр замын суурь бүтцийн зардал нь 780 гаруй тэрбум төгрөг бөгөөд цэргүүдийн цалин, дотоодын худалдан авалт зэргийг тооцон  зардлаа төгрөгөөр гаргажээ. Шаардагдах техник хэрэгслийг түрээсэлж, эсвэл худалдаж авна. Нэг км төмөр замыг 1.2 сая ам.доллараар тавих бөгөөд энэ нь дотоод, гадаадын компанийн өгч байсан саналаас  гурав дахин бага гэсэн үг юм.

Төмөр замтай болсноор Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга зэрэг томоохон ордын бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах хоёр дахь гарцтай болно гэж үзлээ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн ТЭЗҮ-д тулгуурлан шаардлагатай санхүүжилт босгох зорилгоор нэг удаагийн, хүүгүй, урт хугацааны үнэт цаасыг 750 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнээр хаалттай хүрээнд худалдахаар төлөвлөсөн байна.

Дээрх чиглэлийн төмөр зам нь Тавантолгойн нүүрсний орд газраас Цагаансуваргын ордыг дайруулан Зүүнбаян өртөө хүртэл 414 км урттай. Уул уурхайн болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм.

Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэхээр боллоо. Гүйцэтгэгчийг “Тавантолгой төмөр зам” компани удахгүй тодруулж, 2021 оны эхний улиралд төмөр замыг ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна. Гэхдээ цэгийн асуудлыг БНХАУ-ын талтай тохиролцож чадвал 2020 оны эхний улиралд ашиглалтад оруулах боломж ч байна.

Дээрх чиглэлийн нэг км төмөр замын өртөг 2.8 сая ам.доллар юм. Суурь бүтцийн 56.6 хувь баригдсан учир 49 хувьд нь дотоодын аж ахуйн нэгж, банк санхүүгийн байгууллага, эсвэл гадныхныг оролцуулахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг шинэчилж дөрвөн эгнээ болгох ажлыг энэ жил эхлэхээр боллоо. Эдгээр бүтээн байгуулалт хийгдсэнээр Тавантолгойн уурхайгаас жилд 60 сая тонн нүүрс экспортолно гэж тооцоолж байна.


Товч мэдээ

  • Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын зурвас газарт орсон цахилгаан, холбоо, инженерийн шугам сүлжээг зайлуулах, хүчитгэх, хамгаалах, барилга зэргийг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай 6.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг сайд Ч.Хүрэлбаатарт даалгав.
  • Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай замын ажлыг “Макс рөүд” компани концессын гэрээгээр гүйцэтгэхээр боллоо. “Эрчим хүчний барилга, угсралтын трест” компани концесс эзэмшигчийн эрх, үүргээ дээрх компанид шилжүүлэх хүсэлт гаргасан байна.
  • “Гамшгийн хор уршгийг арилгах ажиллагаанд зарцуулсан зардлыг хуулийн этгээдэд нөхөн олгох, нэрвэгсдэд дэмжлэг үзүүлэх журам”-ыг батлав.
  • Энэ онд 9000 орчим иргэнд жилийн найман хувийн хүүтэй зээл олгох боломж бүрдээд байна.
  • Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилсны дагуу  БСШУСЯ-ны харьяанд “Чингис хаан судлалын хүрээлэн” байгуулахаар болов. Мянганы суут хүн Чингис хааны Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр, XIII зууны түүх, соёлыг гүнзгийрүүлэн судалж, олон улсад сурталчлан таниулах, гадаадын эрдэмтэн, судлаачдыг Монгол Улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа явуулах боломжийг бүрдүүлэх, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар шинжлэх ухаан болгон хөгжүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргалаа.
  • Хилээр хууль бусаар гаргаж худалдсан палеонтологийн олдворыг АНУ-аас эргүүлэн авчирч музейд хүлээлгэн өгөх чиглэлээр ажиллахыг сайд Ё.Баатарбилэгт даалгав. Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн толгойн олдвор нь Монгол Улсын өмч болохыг АНУ-ын шүүх хурлаар эцэслэн тогтоосон байна.
  • Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт, хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын уралдааныг 2020 оноос эхлэн дөрвөн жил тутам зохион байгуулахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-10 202.179.27.140

tseregt yavahaas bugd zugtah biz

Avatar

Зочин 2019-04-10 202.131.249.202

Барихийг нь харья даа… ПООПууд юуч хийж бүтээж чаддаггүй юм даа.. ха ха

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа Далайд гарцгүй орны зовлон их 2019-04-10 64.119.16.164

Нүүрсээ борлуулах гээд л манай дэд сайд, жинхэнэ сайд нар Хятад явсан ч үр дүн тааруу. Яагаад гэвэл, Хятадын гадаад бодлого айхавтар. Чинжүү гэсэн үг.Оросууд бидний хуучин ах биш болсон. Путины Шинэ оросуудын бодлого уян хатан бус.Төмөр замаа зардал гаргаад, өр тавиад барилаа гэж бодъё. Нүүрс, зэсийн баяжмалаа хэнд, яаж борлуулах гэж байна? Орос, Хятадын өөрсдийнх нь ашиг сонирхлыг бий болгоогүй цагт хоёр хөршид, хоёр хөршөөр дамжуулан гурав дагч этгээдэд борлуулах боломж их муу байж мэднэ дээ.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2019-04-10 64.119.16.164

Монголд хоёр тодорхойгүй НУУЦ юм бий. Нэг нь Зоригийн хэргийн захиалагч, хоёр дахь нь удаа дараа гадагш гаргаад байгаа палентлогийн олдворуудыг Монголоос хэн гаргаад байгаа нь ёстой НУУЦ эддээ. АНУ-ийн нэг нөхөр ирээд л өөрөө эдгээр олдворыг хилээр нуугаад гаргана гэж байхгүй. МУНДАГ СҮЛЖЭЭ БАЙГАА ЮМ. Үүнийг манай эрэн сурвалжлах сэтгүүлчид хөөцөлдөнө байгаа.

Avatar

zochin 2019-04-10 64.119.27.167

2saya gede chin yag tserguudiin gar deer ochix mungu munuu esvel general xurandaa nar dundaas ni zuvchuulaad 5,6 zuun myangiig ugch tserguudiin xudulmuriig muljinu shuu tserguudiin gar deer irex tsaling mash nuxatstai xeletsex xeregtei

Avatar

зочин 2019-04-10 103.212.116.33

Цэргийн албанд залуучуудыг бүгдийг хамруулан иймэрхүү бүтээн байгуулалтыг хийлгэх хэрэгтэй .маш зөвв байна.

Avatar

Зочин 2019-04-10 74.45.143.244

Венков Мөнгийг ч цөм хийх нь дээ

Avatar

Зочин 2019-04-10 74.45.143.244

Уучлаарай венков биш женко шүү! Женко ч цөм авах нь дээ,бид нар 414 км овоолсон шороотой үлдэх байх

Avatar

Зочин 2019-04-10 43.242.243.69

ИНГЭЖ Л НЭГДСЭН ОЙЛГОЛТ, НЭГДМЭЛ АЖИЛЛАГААГААР АМЖИЛТАНД ХҮРНЭ. ЭНЭ ЧАДВАР МУУ, ХАР АВГАЙН ЮУ ЧАЛЧИХ ХАМААГҮЙ, ЭНЭ АЖЛЫН ЭЦСИЙН ҮР ДҮНД ХҮРЭЛСҮХ МОНГОЛЫН ШИНЭ ТҮҮХЭНД АНХНЫ БҮТЭЭН БОСГОГЧ ЕРӨНХИЙ САЙДААР НИЙТЭД ЗАРЛАГДАНА.

Avatar

ОРДНЫ ТАЙГАНААС ТЭРГҮҮН ХАДАГТАЙД ГОРИЛОГЧ зика 2019-04-10 175.38.87.92

ШОРОО ОВООЛСОН ХУЛГАЙЧ НЬ ТӨРИЙН ЭРХИЙГ АТГАЖ БАЙДАГ МИНИЙ ЭХ ОРОН ЖОНКУУРСАН БӨХ ХУЛГАЙЧ НАРТ ЭЭЛТЭЙ ШИЛИЙН САЙН ЭРСИЙН ӨЛГИЙ НУТАГ БИЛЭЭ, ҮХЭР МОНГОЛЧУУД ТӨМӨР ЗАМААР ЯАДЫН БЭ?! ШОРООН ДАЛАН ДЭЭГҮҮРЭЭ ОМОГШООД ОГШООД ШОГШИЖ БАЙХАД Л ХАНГАЛТТАЙ…

Avatar

Zochin 2019-04-10 202.179.30.194

Томчууд мөнгө иддэг өөр өөрийн арга барил, чиглэлтэй байх юмаа. Зарим нь ЖДҮ, зарим нь банк дампууруулна, зарим нь шороо овоолно г. м. Бондыг нь ЭТТ худалдаж гэсэн бсан. Барьцаа, баталгаа б-хгүй бол тэр ₮-ийг ЭТТ хэзээ ч олж авч чадахгүй. Баланс дээрээ баахан шороо бүртгээд л дуусах байх даа. Тэр хэмжээгээр иргэдийн хувьцааны ногдол ашиг, өгөөж буурна. ЭТТ өөрсдөө төслөө хэрэгжүүлэх ₮ б-хгүй, IPO буюу гуйлгаар ₮ олно гээд байж, хаа хамаагүй газар ягд ₮-өө хий дэмий үрээд байгаа юм бэ ???

Avatar

Өмгөөлөгч 2019-04-10 66.181.161.93

Монголд сарын 2 сая төгрөгний цалинтай Барилгын компани байгаа юу?

Avatar

Өмгөөлөгч 2019-04-10 66.181.161.93

Монголд сарын 2 сая төгрөгний цалинтай Барилгын компани байгаа юу?

Avatar

зочин 2019-04-10 202.9.43.57

Гүйээ … 2 сая төргөрний цалинтай юм бол би ч очиж ажиллийлдаа .. Заавал цэрэг байдаг нь яаж байгаа юм бэ ? .

Avatar

Зочин 2019-04-10 150.129.143.9

яагаад гэвэл цэргийн диктатур хэрэг болно. Чи бол цалинг буухаар архиа уугаад маргааш нь ирэхгүй алга болно.

Avatar

Зочин 2019-04-10 178.194.37.178

Eronhiilogch JOOTUU, eronhii said HURZ 2 ork tserguudeer tumur zam bariulna gevuu

Avatar

Рпо 2019-04-10 66.181.182.71

тэгнэ бариулна барих ч болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж