Урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2015.05.06-нд нийтлэгдсэн

Урьдчилсан төлбөрт хэрэглэгчдийн анхааралд

Мобикомын  урьдчилсан төлбөрт 500₮ болон 1000₮-ийн цэнэглэгч карт 2015 оны 5-р сарын 21-нээс эхлэн үйлчилгээний хоноггүй болж буйг мэдэгдэж байна. Хэрэглэгч Та урьдчилсан төлбөрт үйлчилгээний 2500₮ болон түүнээс дээш үнийн дүн бүхий цэнэглэгч картуудаар дансаа цэнэглэж үйлчилгээний хугацаагаа 15 хоногоос нэг жилээр сунгах боломжтой.

Хэрэв Та хоногтой 500₮ ба 1000₮-ийн карт худалдан авсан боловч цэнэглэж амжаагүй байгаа бол уг карт нь 2015 оныг дуустал хүчинтэй хэвээр байх бөгөөд Та энэ хугацаанд багтаан хэрэглээрэй.

Мөн бид 2015 оны 5-р сарын 21-нээс эхлэн урьдчилсан төлбөрт үйлчилгээнд 100₮–2400₮ хүртэл хүссэн дүнгээр дансаа цэнэглэх шинэ нөхцөлийг нэвтрүүлэх гэж байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгч Та 800₮ эсвэл 1200₮-өөр дансаа цэнэглэж болох бөгөөд бүх гэрээт борлуулагчдаас энэхүү үйлчилгээг аваарай.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж