УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачлагаар цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг “Босоо заяатай Монгол” үндэсний бөхийн барилдаан 9 дахь жилдээ Ховд аймагт болж байна.
Барилдаанд Жаргалант сумын болон 16 сумын 30 цэцэрлэгийн 160 орчим хүүхэд багачууд оролцож авхаалж самбаа хүчээ сорьж уран мэхээ уралдуулан барилдаж байгаа аж.
Монгол үндэсний бөхийн дэг жаяг, арга техникийг бага наснаас нь эхлэн хүүхэд багачуудад таньж мэдүүлэх, сурталчилах, Ховд нутгаас төрөн гарсан улсын алдар цолтой бөхчүүдийн ирээдүйн залгамж халааг бэлтгэж ирээдүйн аваргуудыг төрүүлэх, барилдах дур сонирхолтой хүүхдүүдийг хөхүүлэн дэмжиж, тэдний авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм байна.
Эх сурвалж: www.newkhovd.mn
Холбоотой мэдээ