Удахгүй хаан ширээгээ хүүдээ залгамжлуулах гэж буй Японы эзэн хаан Акихито эхнэр Мичикотойгоо гэрлэсний 60 жилийн ой өнөөдөр /2019.04.10/ тохиож байна. Энэ удаагийн ой нь түүний хувьд эзэн хааны хувиар тэмдэглэж буй сүүлчийн ой болж байгаа юм.
Тэрбээр 1959 онд бизнес эрхлэгчийн охин Мичико Шодатай гэрлэсэн нь Японы угсаа залгамжлагч ханхүү жирийн иргэнтэй гэрлэсэн анхны тохиолдол болж байжээ. Эзэн хаан Акихито нь эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр хугацаанаасаа өмнө хаан ширээнээс буух шийдвэр гаргасан бөгөөд энэ нь тус улсын сүүлийн 200 жилийн түүхэнд болж байгаагүй үйл явдал юм.
Японы эзэн хаан өдгөө 84 настай, харин эхнэр Мичико нь 83 настай бөгөөд тэдний 59 настай ууган хүү Нарухито тавдугаар сарын 1-ний өдөр албан ёсоор хаан ширээнээ залрах билээ.
Эх сурвалж:KYODONEWS
Холбоотой мэдээ