Тоглолтын өмнө: Манчестер Юнайтед-Барселона

Хуучирсан мэдээ: 2019.04.10-нд нийтлэгдсэн

Тоглолтын өмнө: Манчестер Юнайтед-Барселона

Тоглолтын өмнө: Манчестер Юнайтед-Барселона

Хоёр багийн аваргуудын лиг дэх харьцуулалт тун ойролцоо. Барселона дөрөв хожсон бол Манчестер Юнайтед гурав хожиж, дөрвөнтөө эвийн гэрээ байгуулж байсан гэнэ. Нэг ёсондоо тоглоод сурчихсан, харилцан ялалт, ялагдлыг амсаад үзчихсэн багууд учраа таараад байна.

Эхний тоглолтыг талбайдаа хийх тул Манчестер Юнайтед клубт маш чухал тоглолт байна. Учир нь Норвеги дасгалжуулагч О.Г.Сульшер Манчестер Юнайтед клубын дасгалжуулагчийн үүрэгт ажлыг албан ёсоор авснаасаа хойш анхны аваргуудын лигийн тоглолтоо гэртээ хийнэ. Шөвгийн 16-д ПСЖ клубыг гайхалтайгаар буулган авсан Манчестер Юнайтед клубын хувьд Барселона клубыг аргалж дөнгөх болов уу. Барселона бол ПСЖ клуб биш гэдгийг бүгд мэдэж байгаа.

Барселона клуб хуучных шигээ гялалзахгүй байгаа ч инерциэрээ урагшилсаар. Шави, Иньеста нарын багийн уураг тархи болсон тоглогчид аль хэдий нь түүх болон үлдсэн ч Л.Месси, Л.Суарез гэсэн Европын хамгийн хүчирхэг довтолгооны хослол бий. Эдгээр 2 залуус бол багаа хэрхэн чирч гарах, шийдвэрлэх хүнд тоглолтоос хэрхэн хожил авахаа хамгийн сайн мэддэг тоглогчид юм.

Хоёр багийн эхний тоглолт Манчестер Юнайтед клубын талбайд болно. Талбайн эзэд талбай дээрээ хожил авч чадахгүй бол Барселона клубыг талбайгаас хожил авна гэдэг тун хүнд. Манчестер Юнайтед клубээс Э.Байли, А.Валенсиа, М.Дармайн, А.Санчес нар бэртэлтэй байгаа бол М.Рашфорд бага зэрэг шагайны гэмтлийн улмаас тоглолтонд оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа. Барселона клуб “бараг” 100 хувь бүрэн бүрэлдэхүүнээрээ Англид ирж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж