“Бүтээлч өрсөлдөөн” уралдаанд тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.04.10-нд нийтлэгдсэн

“Бүтээлч өрсөлдөөн” уралдаанд тэргүүллээ

“Бүтээлч өрсөлдөөн” уралдаанд тэргүүллээ

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас аймгийн Засаг даргын тамгын газраас  2019 оныг бүтээн байгуулалт “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан зарласан “Бүтээлч өрсөлдөөн” хаягжуулах ажлын хүрээнд “Эх хэл, бичгээ эрхэмлэн дээдлэе” уриан дор төлөвлөгөө гарган ажиллаж, хийж бүтээсэн ажлаараа тэргүүллээ.

Энэхүү ажлын хүрээнд Онцгой байдлын газар, Сайнцагаан сум дахь Улсын нөөцийн салбарын гэрэлтүүлэгтэй хаягийг кирилл болон монгол бичгээр хослуулан байгууллагын өнгө үзэмж сайжрууллаа.

Алба хаагчдын монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор офицер алба хаагчдын нэр, шүлэг, онч мэргэн үгс, зүйр үгс зэргийг үндэсний бичгээр бичиж өрөө, тасалгаанд байршуулаад байна.

Мөн алба хаагчдынхаа дунд “Монгол бичгээр хэн сайхан цэвэр, зөв бичих вэ?” уралдааныг зохион байгуулж, аваргуудаа шалгаруулсан зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж