"4.6 тэрбум төгрөгөөр 2-6 насны хүүхдийн шүдийг үнэгүй эмчилнэ" | News.MN

"4.6 тэрбум төгрөгөөр 2-6 насны хүүхдийн шүдийг үнэгүй эмчилнэ"

Хуучирсан мэдээ: 2019.04.10-нд нийтлэгдсэн

"4.6 тэрбум төгрөгөөр 2-6 насны хүүхдийн шүдийг үнэгүй эмчилнэ"

"4.6 тэрбум төгрөгөөр 2-6 насны хүүхдийн шүдийг үнэгүй эмчилнэ"

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үзүүлэхээр болсон. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөлийн тархалт хүрээ нэмэгдэж байна. Амны хөндийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 2011 онд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 5-6 насанд 87-96%, 12 насанд 65,3%, 18 насанд 67,5% байсан бол энэ тоо өссөн гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тухайлбал, 2012 онд 18 хүртэлх насны 976 мянга 941 хүүхдийн 83,6 хувь буюу 816 мянга 941 хүүхдэд үзлэг хийхэд 91 хувь нь шүд цоорох өвчтэй байсан нь 18 хүртэлх насны хүүхдийн өвчлөл өндөр байгааг нотолж буй.

Зөвхөн нэг хүүхдийн 6-8 шүд нь ямар нэгэн асуудалтай байна гэсэн үг. Энэ асуудлыг бид анхаарлын гадна орхигдуулбал, бүхэл бүтэн хүн амын  нэг үеийн маань   эрүүл мэнд нь эрсдэлд орох эрсдэлтэй. Тиймээс уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг дөрвөн  нэгжээр бууруулахыг зорьж байна.

Өнөөдөр улсын хэмжээнд 725 мянга 600 гаруй 2-12 насны хүүхэд байна. Эдгээр хүүхдийн шүдний өвчлөлийг улсын төсвөөр  санхүүжүүлэн шүдний цоорлыг нь бүрэн эмчлэх зорилт тавьж байна. Хоёрдахь том зорилго нь амны хөндийн эрүүл мэндийн дадал, хэвшлийг хүүхдүүд болон олон нийт гээд хүргэхээр зорьж байна" гэлээ.

Таван жилийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрт 50 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бол 2019 онд 4.6 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.  Хөтөлбөрийг цахим хяналтаар явуулах бөгөөд эхний ээлжид 2-6 насны хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлнэ. Нэг хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд дунджаар 60 мянган төгрөг зарцуулахаар тооцсон байна.

Хөтөлбөрийн үр дүнд 2023 он гэхэд шүдний цоорлын шинэ тархалтыг 30 хувиар бууруулах тооцоог хийсэн.199 шүдний эмнэлэг 2-6 насныханд үнэгүй үйлчилнэ. Шүд, амны хөндийг эрүүлжүүлэх эмчилгээний өртөг өндөр, эмчилгээний цаг хугацаа урт учир шүдний эрүүлжүүлэлд хангалтгүй байх үндсэн шалтгаан болдог. Судалгаагаар нэг хүүхдийн 8 шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд дунджаар улсын эмнэлэгт 144 мянган төгрөг, хувийн эмнэлэгт 240 мянган төгрөг зарцуулж, 8-24 удаа эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байдаг аж.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-10 103.26.195.177

Элдэв эм тариа чихэж байснаас малаа маллаад цагаан идээгээ идсэн дээр Хэдэн эрүүл агаар малын буянгаар ямар олон өвчнөөс аврагдаж байснаа санах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-04-10 64.119.20.54

хулгайч нараа одоо болиод өгөөчээ!!!

Avatar

зочин 2019-04-10 103.26.194.175

ийм хямд үнээр үзүүлж эмнэлгүүдэд нь ямар хөнгөлөлт хийх болдоо

Avatar

Зочин 2019-04-10 103.57.93.213

Хоёроос доош насныхан төлбөртэй үйлчлүүлэх юм уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж