Манай улсад үндэсний хэмжээний урлагийн театр сүүлийн 30 гаруй жил баригдаагүй. Уг асуудал Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Тэгвэл үүний хүрээнд шинэ театрын барилгын ажлыг дахин эхлүүлэх шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр "Үндэсний хэмжээний томоохон театр, музейтэй болох талаар яаралтай шийдвэр гаргалаа. Ерөнхий сайдын захирамж өнөөдөр гарлаа.Уг захирамжийн хүрээнд дэд ажлын хэсэг байгуулагдана. Газрын асуудал зураг төсөв хөрөнгө оруулалтыг цогцоор нь судлаад ойрын хугацаанд Засгийн хуралдаан оруулж шийдвэр гаргана, тухай бүрт нь мэдээллийг өгч байх болно" гэлээ.
Холбоотой мэдээ