Нийслэлийн хойморт барилгын материалын зах ажиллаж, хөрсний бохирдол, замын түгжрэл, тоосжилтыг нэмэгдүүлж байгаа. Тиймээс 100 айлын барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэх ажил эрчимжээд байгаа билээ.
Энэ хүрээнд 100 айлын барилгын материалын захын замыг шинээр барьж, өргөтгөх ажлыг дөрөвдүгээр сард эхлэхээр болсон байна. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулгаас тодруулахад “Шинээр барих замын зураг хийгдсэн, төсөв нь батлагдсан. Зам барих ажлыг энэ сард багтаан эхэлнэ. Дөрвөн эгнээ зам барих юм. Ингэснээр замын ачаалал хоёр дахин багасна. Замын хоёр талд явган хүний зам барьж, дугуйн замын асуудлыг ч шийдвэрлэсэн, гэрэлтүүлэг, ногоон байгууламж шинээр хийнэ. Мөн 2-3 байршилд машин зогсоолтой байна” гэлээ.
Холбоотой мэдээ