Тансаг зэрэглэлийн орон сууцны интерьер дизайны шийдлүүд

Хуучирсан мэдээ: 2019.04.10-нд нийтлэгдсэн

Шинэ сонголт

Тансаг зэрэглэлийн орон сууцны интерьер дизайны шийдлүүд

Урин дулаан цаг иржээ. Та гэртээ засвар хийх эсвэл шинэ байранд орох гэж байна уу? Та яг ямар байдлаар дотоод заслаа хийхээ мэдэхгүй байгаа бол бид танд энэ удаагийнхаа нийтлэлээр интерьерийн хэв маягуудын талаар танилцуулах болно.

Уламжлалт интерьер  /traditional/

Тэнцвэр ба тэгш хэм нь энэ хэв маягийг тодорхойлох түлхүүр үгс юм. Уламжлалт интерьерийн өнгө, тавилга дизайн, зохион байгуулалт нь дулаан, тайван мэдрэмжийг төрүүлдэг. Тавилгуудаа өрөөний төв хэсэгт тав тухтай байх тогтсон хэв маягаар тохижуулдаг. Энэхүү интерьерийн зохион байгуулалт болон нэмэлт чимэглэлүүд эртний танил уламжлалт мэдрэмжийг төрүүлдэг.

Элгэн материал нь уламжлалт хэв маягийн нэрийн хуудас болсон элемент юм. Мөн бүрээстэй тавилга, үзэмж муутай хөшиг болон бусад нэмэлт заслууд энэ хэв маягийн онцлог. Ваар, лааны тавиур, аяга, баримал, толь зэргийг чимэглэлд элбэг ашигладаг. Чимэглэлийг тэнцвэртэй харагдуулахын тулд хосоор нь хэрэглэдэг.

Тавилга

Мушгирсан, зөөлөн ирмэг бүхий тав тухтай тавилга нь уламжлалт хэв маяг юм. Бусад онцлогууд нь нарийн хийсэн модон эдлэлийн гоёмсог сийлбэрүүд юм. Түүхий эдийн хувьд агч, зандан мод, царс, интоор зэрэг бараан өнгөтэй моднууд тавилгыг улам тансаг, дэгжин харагдуулдаг. Уламжлалт загвартай модон тавилга нь хэчнээн тансаг болохыг та харах болно.

Өнгө

Уламжлалт хэв маяг нь өнгөнд анхаарал хандуулдаггүй бөгөөд ихэвчлэн байгалийн дулаан уур амьсгал төрүүлэх өнгөнүүдийг ашигладаг. Голчлон шаргал, цайвар шар, модны бор нэмэлтээр гүн бор, хөх, улаан, ногоон өнгөнүүдийг ихэвчлэн сонгодог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж