Түрээсийн орон сууцаа өмчлөх боломжтой боллоо | News.MN

Түрээсийн орон сууцаа өмчлөх боломжтой боллоо

Түрээсийн орон сууцаа өмчлөх боломжтой боллоо

Түрээсийн орон сууцаа өмчлөх боломжтой боллоо

Засгийн газраас өнөөдөр /2019.04.10/ Түрээсийн орон сууцыг олгох журмыг баталлаа. Иргэдийн зүгээс түрээсийн байраа өмчлөх санал маш их ирж байгаа учраас журамд өмчлөх асуудлыг тусгажээ. Журамд  түрээсийн орон сууцанд байгаа иргэд байрны төлбөрийн 30 хувийг төлсний дараа ипотекийн зээлд хамруулах замаар өмчилж болно, төлбөрийн чадвартай иргэд таван жилийн хугацаанд сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлөөд өмчилж авах болох заалтууд оруулжээ.

Энэ журам батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд өнөөдрийг хүртэлх түрээсийг оролцуулахгүйгээр шинэ гэрээ байгуулж, гэрээний дагуу үргэлжлэх юм байна. Энэхүү журам нь зөвхөн түрээсийн байранд амьдарч байгаа иргэдэд хамааралтай юм байна. “Буянт Ухаа-1,2” орон сууцанд 1512 айл амьдардаг юм байна.

Цаашид түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх боломжгүй бөгөөд гадаадын зээл, тусламжаар барих асуудлыг судалж байгаа юм байна. Мөн дэнжийн мянгад 1000 орчим айлын орон сууцыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих асуудлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-04-10 66.181.161.121

Ямарч урьдчилгаагүй байранд хүмүүсээ оруулах хэрэгтэй байхаа.хэдэн жилийн дараа байрны үнэ навс унах байх

Avatar

5 jil bitgii bair av 2019-04-10 108.218.234.108

Humuusee oiriin 5 jil bitgii bair av. Delhii dayar ul hudluh, huvitsaa, huu unaj bn.Ta odoo 1 bair avah munguuruu 5 jiliin daraa 2 bair + mashin avna. Hujaagiin chanargui materialaar barisan barilga m2 ni 1saya-s doosh bno. Ugaasaa odoo mongold bairnii iluudel mash ih bga, 5jil tureeseer amidarsan ch ta aldahgui. Tegsnees ter munguu usguj bgaad 5 jiliin daraa navs unasan uyed ni av.

Avatar

onom 2019-04-10 202.70.34.27

Болтугай болтугай. Үнэмшсэн юм шиг л байя.

Avatar

Боль 2019-04-10 103.10.21.34

Ард иргэд чинь наад байрнуудын чинь 30 байтугай 3 хувийн урьдчилгаагаа төлөх чадваргүй болтлоо амьдрал нь ядуурлаа. Хотоор дүүрэн эзэнгүй байрууд ярайх цаг тун удахгүй болоод байна. Төсвийн байгууллагынхан цалин өндөртэй болохоор зүтгэж болох байх. Бусад нь яах болж байна. Хувийн хэвшлээ төр нь дэмжсэн юмгүй, хувийн хэвшил нь хөгжих чадваргүй, тэнд ажиллаж байгаа ард иргэд нь цалин мөнгөө ч алдаг оног цагтаа авч, авсан хэдэн төгрөг нь амьдралдаа ч хүрэхгүй байхад тэнгэрийн юм ярьдагаа больчихооч

Avatar

Зочин 2019-04-10 103.111.68.3

Ипотекийн хуулиндаа өөрчлөлт оруулж 8 хувийн зээлийн хүүг 3 хувь болгоочээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж