Түрээсийн орон сууцаа өмчлөх боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2019.04.10-нд нийтлэгдсэн

Түрээсийн орон сууцаа өмчлөх боломжтой боллоо

Түрээсийн орон сууцаа өмчлөх боломжтой боллоо

Засгийн газраас өнөөдөр /2019.04.10/ Түрээсийн орон сууцыг олгох журмыг баталлаа. Иргэдийн зүгээс түрээсийн байраа өмчлөх санал маш их ирж байгаа учраас журамд өмчлөх асуудлыг тусгажээ. Журамд  түрээсийн орон сууцанд байгаа иргэд байрны төлбөрийн 30 хувийг төлсний дараа ипотекийн зээлд хамруулах замаар өмчилж болно, төлбөрийн чадвартай иргэд таван жилийн хугацаанд сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлөөд өмчилж авах болох заалтууд оруулжээ.

Энэ журам батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд өнөөдрийг хүртэлх түрээсийг оролцуулахгүйгээр шинэ гэрээ байгуулж, гэрээний дагуу үргэлжлэх юм байна. Энэхүү журам нь зөвхөн түрээсийн байранд амьдарч байгаа иргэдэд хамааралтай юм байна. “Буянт Ухаа-1,2” орон сууцанд 1512 айл амьдардаг юм байна.

Цаашид түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх боломжгүй бөгөөд гадаадын зээл, тусламжаар барих асуудлыг судалж байгаа юм байна. Мөн дэнжийн мянгад 1000 орчим айлын орон сууцыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих асуудлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж