20 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэд шаардлага хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.04.10-нд нийтлэгдсэн

20 саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэд шаардлага хүргүүллээ

“Капитал” банк дампуурсантай холбоотойгоор өнөөдөр /2019.04.10/ Монголбанкны гадна иргэд мэдээлэл хийлээ. Өчигдрөөс эхлэн хохирогчдын эрхийг хамгаалах “Шударга” төвд иргэд хандаж эхэлжээ. Одоогоор уг төвд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 60 гаруй иргэд хандаад байна. Эдгээр иргэдийн төлөөлөл өнөөдөр Монгол банкны гадна цуглаж, шаардлага хүргүүлэх болсноо хэлсэн юм.

Хохирогчдын эрхийг хамгаалах “Шударга” төвийн тэргүүн Х.Оюунцэцэг хэлэхдээ “Хамгийн их хохирч байгаа нь хадгаламж эзэмшигчид юм. Төрийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэд хохирч байна” гэлээ. Тэрбээр “Өчигдрөөс эхлэн манай төвд хандсан иргэд олон байна. 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 800 гаруй иргэн байгаа. Иргэдээс бидэнтэй холбогдож эхэллээ. “Капитал” банканд 2015 онд доголдол гарч байхад Монгол банк хяналт тавих ёстой байсан. Улсын мөнгийг /эрүүл мэнд, нийгмийн даатгал/ яагаад арилжааны банкаар авсан юм бэ.  Иргэд арилжааны банканд итгэх итгэл буурна. Чанаргүй зээл гаргах нөхцөлийг бүрдүүлсэн Монгол банк буруутай. Тиймээс бид шаардлага хүргүүлэх гэж байна” гэсэн юм.

“Капитал” банканд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэд 800 гаруй байгаа аж. Одоогоор эдгээр иргэд хэрхэн мөнгөө авч чадах эсэхээ мэдэхгүй байгаагаа хэлж байв. Учир нь банк бидний мөнгийг яаж өгөхийг мэдэхгүй байна гэсэн бухимдалтай иргэд олон байлаа. Тэдний сэтгэгдлийг хүргэе.

Иргэн С.Халзан “Капитал” банканд 320 сая төгрөгийн хадгаламжтай юм байна. Тэрбээр хэлэхдээ “Тээврийн хөгжлийн банк байхад бидний мөнгө “Хадгаламж” банк руу шилжсэн. Тухайн үед мөнгөө авах талаар хэлэхэд манай банк баталгаатай гэж байсан. Би тэтгэвэрийнх. Хамгийн сүүлд хөгшний эрүүл мэндийн эмчилгээнд зориулж зургаан сая төгрөг авсан. Мөнгөө авья гэж санал тавьж байсан. “Капитал” банк дампуурсанд Монгол банк хариуцлага хүлээх ёстой” гэлээ.

Мөн “Капитал” банканд орон сууц худалдан авах мөнгөө хадгалуулсан иргэн байжээ. 10 гаруй жил барилгын салбарт ажиллаж хураасан мөнгөө хадгалуулсан иргэн Х.Дашнямбаатар хэлэхдээ “Одоо мөнгөө яаж авах талаар үнэхээр мэдэхгүй байна. Өчигдрөөс эхлэн “Шударга” төвөөс 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийг цуглуулж байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээллийн дагуу Монгол банкны гадна ирлээ. Хохирогчдын эрхийг хамгаалах төвд ямар ч байсан бүртгүүлчихлээ. Миний хадгаламжинд 34 сая төгрөг байгаа. Харин нэмж мөнгө хийгээгүйдээ баярлаж байна. Мөнгөө хадгалуулах нэг сонголт нь хүү нь бусад банкнаас өндөр байсан учраас сонгосон. Бидэнд мэдээлэл бага байна. Яахаа мэдэхгүй олон иргэд байна” гэсэн юм. Иргэн Х.Дашнямбаатар шинэ байр авах гэж 34 сая төгрөгийг 2018 оны есдүгээр сард “Капитал” банканд хадгалуулжээ. Түүний хувьд хамгийн их хүү өндөртэй банк болохоор сонгосон аж. Түүний хувьд барилга дээр 10 гаруй жил ажиллаж, орон сууц худалдан авахаар мөнгөө хурааж байжээ.

Энэ мэтчилэн “Капитал” банканд 20 сая төгрөгөөс хадгаламжтай иргэд олон байгаа аж. Зарим нь мэдээлэл бага байгаагаас яахаа мэдэхгүй гэдгээ хэлж байв. Мөн хохирогчдын эрхийг хамгаалах “Шударга” төвөөс иргэдтэй холбогдож, Монгол банканд шаардлага хүргүүлж байгаагаа хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж