Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР’’-ийг угтан нэг томоохон үйл явдал болж өнгөрлөө.
Энэ нь Касс Таун компани нийгмийн хариуцлагын хүрээнд, “Ногоон Ази” ТББ, My club-ийн хамт олонтой хамтран “МӨРӨӨДЛИЙН ОЙ” төслийн 2015 оны нээлтээ албан ёсоор эхлүүлж байна. 2015 оны гэж тодотгосны учир нь энэхүү төсөл 2009-2019 оны хооронд 10 н жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд энэхүү төслийн хүрээнд Төв Аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь 116 га газарт 150 000 ширхэг мод тарьж ойжуулах юм байна.
Энэхүү төсөл нь газрын хөрсийг сэргээж, голын усны түвшинг нэмэгдүүлэх, цөлжилт, шар шороон шуургыг бууруулах зорилготой хэрэгжиж байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид модыг тариад орхих биш байнгын арчилгаа, судалгааны ажил хийж хүмүүст байгалийн сайхан орчин бий болгож өгөхийг чухалчилж байна.
Судалгаанаас харахад Монголд тарьсан модны суулгацын 40% нь л амьдардаг бол тус төслийн хүрээнд модны ургалт 90% -тай байгаа нь үнэхээр сайшаалтай юм.
Өнөөдрийн байдлаар нийт 83.5га-д 80 000ш мод тарьж ургуулсан байна.
Ой мод бол агаарын бохирдлыг багасгадаг байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгуулж юм. Мөн усыг цэвэрлэх, хөрсний болон гүний тогтвортой байдлыг хангахад хамгийн чухал үүрэгтэй төдийгүй тоосжилтыг 60 хувь хүртэл бууруулдаг.
Энэхүү төслийн санхүүжүүлэлтийн гол эх үүсвэр нь “Cass” шар айрагны нэгж худалдан авалт тутмын 12 төгрөг байх ба төслийн хүрээнд нутгийн 30 гаруй иргэн тогтмол ажлын байртай болж амжиргаагаа дээшлүүлэн амьдарч байна .
Касс Таун компани нь цаашид ч нийгмийн хариуцлагын чиглэлээр олон томоохон ажил санаачлан ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийлж байсан юм.