Сураггүй болсон Японы сөнөөгч онгоцны үлдэгдлийг олжээ | News.MN

Сураггүй болсон Японы сөнөөгч онгоцны үлдэгдлийг олжээ

Сураггүй болсон Японы сөнөөгч онгоцны үлдэгдлийг олжээ

Сураггүй болсон Японы сөнөөгч онгоцны үлдэгдлийг олжээ

Номхон далайд сургуулилтын нислэг гүйцэтгэж байгаад сураггүй болсон Японы F-35A сөнөөгч онгоцны үлдэгдлийг Номхон далайгаас олсон тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Такэши Иваяа мэдээлжээ. Харамсалтай нь онгоцны нисгэгчийг олоогүй байна. Онгоц алга болсны дараа Япон улс үлдсэн 12 онгоцоо газардуулжээ.

Японы засгийн газар агаарын хүчний салбартаа шинэчлэл хийх ажлын хүрээнд хуучин загваруудаа АНУ-ын “Lockheed Martin” компаниас 87 ширхэг F-35A сөнөөгч онгоц худалдан авах гэрээ хийсэн ба эхний ээлжийн онгоцнуудаа хүлээн аваад байгаа юм. Уг онгоцны нэг бүрийн үнэ 90 сая ам.доллар гэнэ. F-35A онгоц 20-иод жилийн өмнө АНУ-д нэг л удаа осолдож байсан бөгөөд энэ удаагийн осол хоёр дахь тохиолдол нь болж байна. Ослын шалтгааныг тодруулахаар АНУ болон Японы мэргэжилтнүүдийн хамтарсан баг ажиллаж байгаа гэв.

Энэхүү онгоц нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор АНУ-д үйлдвэрлэгдсэн байлдааны онгоц бөгөөд хэрэв Япон улс онгоцыг түрүүлж олоогүй, ОХУ, БНХАУ олсон бол тэдэнд маш том аз тохиож, уг онгоцны технологийг хуулбарлан төстэй онгоц бүтээх боломж бий болох байсан аж. F-35A онгоц нь радарт илэрдэггүй тусгай бүрхүүлийн технологитой одоо цагийн хамгийн шилдэг байлдааны онгоцнуудыг нэг юм.

Эх сурвалж:KYODONEWS

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Yak 2019-04-10 49.0.212.60

F-35 олон тэрбум долларын зардлаар бүтсэн хамгийн сүүлийн үеийн онгоц мөн л дөө, түүний дараа Оросын Миг-30 орох байх

Avatar

Зочин 2019-04-10 202.21.108.151

Манайхан бүгд байлдааны онгоцны мэргэжилтэнгүүд юм байна шт

Avatar

Зочин 2019-04-10 202.9.42.150

Хэлтэй бол ядаж цөхөөд байх юмгүй л дээ.

Avatar

Зочин 2019-04-10 202.131.245.243

ЯК 141 ЯГ МӨН ШҮҮ ДЭЭ. https://youtu.be/R5Is0RBzjus

Avatar

зочин 2019-04-10 66.181.161.90

Зүгээр нэг үзүүлэн маягийн онгоц юм бишүү энд тэнд ашиглаж дайнд орсон гэсэн мэдээлэл олж үзээгүй юм байна

Avatar

зочин 2019-04-10 202.9.42.57

90 сая аар 87 -н үзүүлэн авч байдаг …. Япончууд дүүрчихсэн тэнэг хогнууд байна шдэ тээ ? . Ийм тэнэг улсууд яаж тийм гоё машин хийдэг юм болоо ?…

Avatar

Зочин 2019-04-10 202.131.245.243

Далайгаас олсон гээд байгаа тэр хэлтэрхий нь F-35A онгоцных яг мөн үү? кккккккккккккк

Avatar

Зочин 2019-04-10 202.131.245.243

Ямар ч ойлголтгүй байж дураараа бичих юм аа, зарим нь.

Avatar

Зочин 2019-04-10 103.26.193.138

Ельциний орос улс Як-140 яагаад бөөнөөр үйлдвэрлээгүй юм Путиний орос улс яагаад дахин Як-140 үйлдвэрлэхгүй байна Америкчууд үнэтэй ч байсан хамаагүй хэдэн зуун F-35 тай болсон байхад Путин ПАК Т-50 бөөнөөр үйлдвэрлэхийг хориглосон

Avatar

за 2019-04-10 202.179.25.157

yak 140 онгоцны зарим технологи энэхүү онгоцонд ашиглагдсан юм шүү худлаа гэвэл ороод үзээрэй

Avatar

Зочин 2019-04-10 202.131.245.243

Як-140-ийг ЗХУ-ын тэнгисийн флотын Нисэх хүчинд 60-аад оноос ашиглаж байсан юм аа. Сайжруулалт хийгдсээр 90 он хүргэсэн.

Avatar

troli 2019-04-10 202.131.245.170

chi bas trolishdee orsiin hool xywtsas xerglej tsyslaj osson l bhda huuhed baihda cots niigemd

Avatar

Зочин 2019-04-10 202.131.245.243

F-35 оросуудад хэрэггүй ээ. 90-ээд онд Горбачев, Ельциний үед оросоос хулгайлсан технологиор бүтээгдсэн онгоц. Як-140-өөс л хулгайлсан юм билээ.

Avatar

Tr 2019-04-10 66.181.185.175

Орос троллиуд Монголд тун чиг олон болжээ.

Avatar

Зочин 2019-04-10 103.26.193.232

Олон долоон юм хуцалгуй мантуугаа гудар, чи!

Avatar

Yak 2019-04-10 49.0.212.60

Тэр Оросдоо тийм хайртай дуртай, үхчих гээд өмөөрөөд хэрэлдээд бидэнтэй багталцахгүй байхаар Орос руугаа тонилооч дээ, хэн хорьсон юм та нарыг, 1992 онд гадагшаа хаа дуртай газраа явж амьдрах эрхийг чинь нээж өгөө биз дээ, Монгол газраас тонилооч дээ

Avatar

Зочин 2019-04-10 103.26.193.138

Ельциний орос улс Як-140 яагаад бөөнөөр үйлдвэрлээгүй юм Путиний орос улс яагаад дахин Як-140 үйлдвэрлэхгүй байна Америкчууд үнэтэй ч байсан хамаагүй хэдэн зуун F-35 тай болсон байхад Путин ПАК Т-50 бөөнөөр үйлдвэрлэхийг хориглосон

Avatar

Зочин 2019-04-10 202.131.245.243

Т-50 ПАКФА байлдааны нехцелд туршигдаж байгаа. Одоо Су-57 гэдэг болсон. Сухой уйлдвэрлэх, турших эрхийг нь авсан гэсэн уг. Хэн ч юу ч хориглоогуй.

Avatar

Зочин 2019-04-10 202.131.245.243

Су-35, МиГ-31 Сирид байлдааны үүрэг гүйцэтгээд явж л байгаа шүү дээ.Харин F-35 хаана байлдаж байгаа юм бол?

Avatar

Зочин 2019-04-10 64.119.19.167

F-35A сүүлийн үеийн онгоц яахаараа 20 жилийн өмнө осолдох юм бэ.

Avatar

Зочин 2019-04-10 146.115.163.21

And nisleg uildsen udur, alband orson udur 2 uur baidag yumaa. Ter boltol 5-15 jil turshiltiin nisleg l hiine

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж