Сураггүй болсон Японы сөнөөгч онгоцны үлдэгдлийг олжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.10-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон Японы сөнөөгч онгоцны үлдэгдлийг олжээ

Сураггүй болсон Японы сөнөөгч онгоцны үлдэгдлийг олжээ

Номхон далайд сургуулилтын нислэг гүйцэтгэж байгаад сураггүй болсон Японы F-35A сөнөөгч онгоцны үлдэгдлийг Номхон далайгаас олсон тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Такэши Иваяа мэдээлжээ. Харамсалтай нь онгоцны нисгэгчийг олоогүй байна. Онгоц алга болсны дараа Япон улс үлдсэн 12 онгоцоо газардуулжээ.

Японы засгийн газар агаарын хүчний салбартаа шинэчлэл хийх ажлын хүрээнд хуучин загваруудаа АНУ-ын “Lockheed Martin” компаниас 87 ширхэг F-35A сөнөөгч онгоц худалдан авах гэрээ хийсэн ба эхний ээлжийн онгоцнуудаа хүлээн аваад байгаа юм. Уг онгоцны нэг бүрийн үнэ 90 сая ам.доллар гэнэ. F-35A онгоц 20-иод жилийн өмнө АНУ-д нэг л удаа осолдож байсан бөгөөд энэ удаагийн осол хоёр дахь тохиолдол нь болж байна. Ослын шалтгааныг тодруулахаар АНУ болон Японы мэргэжилтнүүдийн хамтарсан баг ажиллаж байгаа гэв.

Энэхүү онгоц нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор АНУ-д үйлдвэрлэгдсэн байлдааны онгоц бөгөөд хэрэв Япон улс онгоцыг түрүүлж олоогүй, ОХУ, БНХАУ олсон бол тэдэнд маш том аз тохиож, уг онгоцны технологийг хуулбарлан төстэй онгоц бүтээх боломж бий болох байсан аж. F-35A онгоц нь радарт илэрдэггүй тусгай бүрхүүлийн технологитой одоо цагийн хамгийн шилдэг байлдааны онгоцнуудыг нэг юм.

Эх сурвалж:KYODONEWS

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж