Израилын хоёр нам хоёулаа ялалтаа зарлав

Хуучирсан мэдээ: 2019.04.10-нд нийтлэгдсэн

Израилын хоёр нам хоёулаа ялалтаа зарлав

Израилын хоёр нам хоёулаа ялалтаа зарлав

Израил улсад өчигдөр /2019.04.09/ парламентын сонгууль болж өнгөрчээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр ерөнхий сайд Бенжамин Нятаньяхугийн тэргүүлсэн Ликуд нам, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга асан Бенни Ганцын тэргүүлсэн төвийн үзэлт “Хөх ба цагаан” эвсэл ойролцоо санал авсан бөгөөд аль аль нь ялалтаа зарлаад байгаа гэнэ.

 “Хөх ба цагаан” эвсэл 36-37 суудал, Ликуд нам 33-36 суудал авсан гэсэн албан бус мэдээлэл байгаа ч зарим  эх сурвалжууд тэдний саналын тоо тэнцсэн гэж мэдээлж байгаа юм. Сонгуулийн албан ёсны дүн өнөөдөр гарах ажээ.

“Хөх ба цагаан” эвсэл “Бид сонгуульд ялалт байгууллаа. Израилын ард түмэн үүнийг гэрчилнэ” хэмээн зарласан бол өрсөлдөгч Бенжамин Нятаньяху “Энэ шөнө бол бидний ялалтын шөнө байлаа. Израилын ард түмэн тав дахь удаагаа бидэнд итгэл үзүүллээ” хэмээн ялалтаа зарласан байна.

Израилын 120 суудалтай хууль тогтоох байгууллага буюу Кнессетэд түүхэндээ ямар ч нам олонх болж байгаагүй, бүх цаг үед эвслийн засгийн газар байгуулагдаж ирсэн билээ.

Хэрэв Нетаньяхугийн нам ялсан нь тодорхой болбол  тэрбээр тав дахь удаагаа сонгогдож, Израилийн түүхэнд хамгийн удаан ажилласан ерөнхий сайд болохоос гадна маш олон авлигын хэрэгт холбогдоод буй түүнд ялаас мултрах маш том боломж бий болох юм.

Харин түүний өрсөлдөгч 59 настай  Бенни Ганц нь хоёрдугаар сард “Хөх ба цагаан” эвслийг үүсгэн байгуулж энэ удаагийн сонгуульд өрсөлдөж байгаа ба Нятаньяхугаас илүү шударга удирдагч байна гэдгээ амлаж, хөл толгойгоо алдсан улс орны байдлыг сайжруулна хэмээн уриалаад байгаа билээ.

Эх сурвалж:CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж