Морин хуурын чуулгын "Novel melody” концерт энэ сарын 16-нд болно. Энэ жилийн концертод тус чуулгын Ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы найруулга “Учиртай 4 толгой” сюит, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюит тоглох юм.
“Учиртай дөрвөн толгой” сюутыг нэрт зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дууриас сэдэвлэн худалдаачин, дагуулууд, бүүвэйч, Нансалмаагийн ариоза, Балган Хоролмаагийн хослол, бүжиг гэх мэт 11 хэсгээс бүрдсэн сюит болгон шинэчилсэн найруулгаар тус тусдаа концертын хэлбэрийн бүтээлүүд болгон эгшиглүүлнэ гэж Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан хэлсэн юм. Энэ нь бас мэргэжлийн сургалттай их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийг баяжуулахыг зорьсон аж.
Морин хуурын чуулга нь 2015 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 16-нд урын сангаа баяжуулсан шинэ уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулздаг уламжлалтай. Энэ жилийн “Novel melody” тоглолтын өнгө “Учиртай дөрвөн толгой” байх нь.
Дашрамд дурдахад, тус чуулгын уран бүтээлчид 2011 онд дан нумт хөгжмийн бүрэлдэхүүнээр тоглосон нь олны анхаарлыг татаж байсан юм.
Холбоотой мэдээ