Хойд Америкийн Үндэсний хоккейн лиг /ҮХЛ/-ийн Эдмонтон Ойлерс багийн залуу лидер, 2015 оны драфтын тэргүүн сонголт К.МкДэвид гурван улирал дараалан 100-аас дээш оноо авлаа. 2015-2016 оны улиралд 45 тоглолтонд оролцохдоо 48 оноо авч байсан бол түүнээс хойш 2016-2017, 2017-2018, 2018-2019 оны улирал дараалан 100-аас дээш оноо авахдаа хоёр улирал дараалан онооны лидерийн Арт Росс Трофи цомыг хүртсэн.
Энэ улирал Тампа Бэй Лайтнинг багийн Н.Кучеров 128 оноогоор онооны лидерийн Арт Росс Трофи цомыг хүртсэн. Эдмонтон Ойлерс багийн К.МкДэвид 116 оноотой удаалсан. Хэдийгээр Арт Росс Трофи цомыг хүртэж чадаагүй ч Канад залуу К.МкДэвид 23 нас хүрээгүй байхдаа гурван улирал дараалан +100 оноо авсан лигийн түүхэнд дөрөв дэх тоглогч болж байна.
Лигт +100 оноог гурав буюу түүнээс дээш улирал дараалан авсан тоглогчид байдаг хэдий ч К.МкДэвид 23 наснаас доош уг амжилтыг тогтоож буй лигийн дөрөв дэх тоглогч болж байна. Түүнээс өмнө 23 нас хүрэхээсээ өмнө гурван улирал дараалан +100 оноог алдарт У.Гретцки (1979-1980, 1980-1981, 1981-1982 оны улирал), Д.Хаверчук (1983-1984, 1984-1985, 1985-1986 оны улирал), М.Лемье (1984-1985, 1985-1986, 1986-1987 оны улирал) нар авч байжээ.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ