Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн А.Цэрэнсодномыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.10-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн А.Цэрэнсодномыг шалгаж байна

Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн А.Цэрэнсодномыг шалгаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ерөнхий прокурорын орлогчид А.Цэрэнсодном прокурорыг нэр дэвшүүлсэн ч түүнийг эргүүлэн татах шийдвэр гаргасан. Учир нь нэр дэвшигч А.Цэрэнсодномтой холбоотой их хэмжээний мөнгө нэхэмжилсэн бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан учраас түүнийг татсан гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд онцолж байв.

Түүнээс хойш А.Цэрэнсодномтой холбоотой асуудал шуугиан дэлгэж, их хэмжээний мөнгө нэхэмжилсэн бичлэг нь мөн, биш хэмээн өөрөө  ч энд тэнд очиж ярилцлага өгч яваа. Бүр сүүлдээ өөрөө “сэтгүүлч” болж, мөнгө нэхэмжилсэн гэх Г.Наранхүүтэй хамт суугаад ярилцлага ч хийсэн. Тэгвэл Г.Наранхүү “Нийслэлийн прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн даргаар ажиллаж байсан А.Цэрэнсодном нь иргэн Г.Наранхүү надаас хоёр сая ам.доллар нэхэж, дарамталсан. Миний болон гэр бүлийн минь аюулгүй байдлыг хангаж өгнө үү хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Тус хэргийг Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэс шалгаж эхэлжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж