Тоттенхэм Манчестер Ситиг талбайдаа буулгаж авлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.10-нд нийтлэгдсэн

Тоттенхэм Манчестер Ситиг талбайдаа буулгаж авлаа

Тоттенхэм Манчестер Ситиг талбайдаа буулгаж авлаа

Хоёр багийн тоглолтын өмнө Тоттенхэм Хотспур клубын ялах магадлал тун бага гэж үзэж байсан. Гэхдээ М.Почеттино магадгүй өөрийнх нь карьерын хамгийн том шалгалтаа маш амжилттай өгч чадлаа гэж хэлж болно. М.Почеттино ба түүний шавь нар өөрсдийн сэргээн засварласан шинэхэн цэнгэлдэх хүрээлэндээ хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигч нартаа ялалтаар том бэлэг барилаа. Багийн ахлагч У.Льорис тоглолтын 12 дахь минутанд С.Агуэрогийн 11 м-н цохилтыг хаасан нь багийн тоглогч нартаа урам зоригийг сэргээсэн бололтой.

  • Тоттенхэм Хотспур 1-0 Манчестер Сити (гоол: Сон Хын-Мин 78’)

Шар хуудас: Д.Роүс 12’, А.Лапорте 28’, Р.Махрез 59’

Улаан хуудас:

ТОТТЕНХЭМ ХОТСПУР: У.Льорис, К.Триппер, Т.Алдевейрелд, Ж.Вертонген, Д.Роүс, М.Сиссоко, Х.Уинкс (В.Ваняма 81’), К.Эриксен, Д.Алли (Ф.Льоренте 87’), Сон Хын-Мин, Х.Кейн (Л.Моура 58’)

МАНЧЕСТЕР СИТИ: Эдерсон, К.Уокер, Н.Отаменди, А.Лапорте, Ф.Дельф, Фернандиньо, И.Гюндоган, Р.Махрез (Л.Сане 89’), Д.Силва (де Бройне 89’), Р.Стерлинг, С.Агуэро (Г.Жесүс 71’)

Энэ тоглолтонд Тоттенхэм Хотспур клуб үнэхээр сайн бэлтгэсэн байна. Тоглолтын II хагаст довтлогч Х.Кейн бэртэл авч талбайг орхисон нь Тоттенхэм Хотспур клубын итгэл найдварыг үгүй хийсэн байх. Гэвч Ази залуу Сон Хын-Мин зүгээр ч нэг гараанд гарч тоглодоггүй гэдгээ харуулан ялалтын маш чухал гоолыг оруулж багаа ялалтанд хөтөллөө. Энэ хожил бол Тоттенхэм Хотспур клубын хувьд маш чухал. Хэрвээ талбай дээрээ эерэг үр дүн авч чадахгүй л бол хариу тоглолтонд Манчестер Сити клубын талбай дээрээс хожил авна гэдэг маш хүнд юм. Долоо хоногийн дараа Манчестер Сити клубын талбайд тэнцэхэд л хангалттай.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж