Ливерпүүл талбайдаа ялалт байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.04.10-нд нийтлэгдсэн

Ливерпүүл талбайдаа ялалт байгуулав

Ливерпүүл талбайдаа ялалт байгуулав

Хөлбөмбөгийн аваргуудын лигийн дунд шөвгийн тоглолтууд эхэлж байна. Өнгөрсөн жилийн аваргуудын лигийн дэд аварга Английн Ливерпүүл клуб өөрсдийн талбайдаа Португал улсын Порто клубыг хүлээн авч эхний тоглолтоо хийв. Өнгөрсөн улирал аваргуудын лигийн шөвгийн 16-д хоёр баг таарч тоглоход Ливерпүүл клуб Портог талбай дээр нь 5-0 харьцаатай бут ниргээд хариу тоглолтоо өөрсдийн талбайдаа хийн 0-0 харьцаатай тэнцэж байсан. Тэгвэл энэ улирал эхний тоглолтоо Порто клубын талбайд хийж Н.Кейта, Р.Фирминьо нарын гоолоор ялалт байгууллаа.

  • Ливерпүүл 2-0 Порто (гоол: Н.Кейта 5’, Р.Фирминьо 26’)

Шар хуудас: Тикуино 17’, Фелипе 61’

Улаан хуудас:

Ливерпүүл: Ж.Милнер, ван Дейк, Д.Ловрен, Т.Александр-Арнольд, Н.Кейта, Фабиньо, Ж.Хендерсон, С.Мане (Д.Ориги 73’), Р.Фирминьо (Д.Старриж 82’)

Порто: И.Касильяс, Эдер, Фелипе, М.Перейра (Фернандо 77’), А.Теллеш, О.Торрес (Б.Коста 73’), Д.Перейра, Ж.Корона, М.Марега, Тикуино (Я.Брахими 62’), Отавиньо

Аваргуудын лигийн таван удаагийн аварга Ливерпүүл клуб 2017 оноос хойш Европын дэвжээнд талбайдаа хийсэн бүх тоглолтдоо хожигдоогүй цувралаа үргэлжлүүлж чадлаа. Эхний гоолыг Африк тивийн Гвиней улсын хөлбөмбөгчин Н.Кейта тоглолтын эхний тав дахь минутанд л оруулсан. Н.Кейта дотоодын лигийн хүрээнд хамгийн сүүлд Саутхэмптон клубтэй хийсэн тоглолтонд гоол оруулаад байсан бол аваргуудын лигт дахин гоол оруулж байна. Тэрээр С.Манегийн эхлүүлж Р.Фирминьогийн дамжуулсан бөмбөгийг эсрэг багийн хаалгачийн баруун дээд буланд цохин гоолдож багтаа тэргүүллийг авчирсан бол түүний гоолоос 20 минутын дараа Бразил довтлогч Р.Фирминьо дахин нэг гоол оруулснаар Ливерпүүл клуб эхний хагаст тоглолтыг шийдсэн. Ливерпүүл клубын ахлагч Ж.Хендерсон маш мэдрэмжтэй, гоёмсог дамжуулалтыг Т.Александр-Арнольдод гаргаж өгсөн нь гоолын эхлэл байсан юм. Ийнхүү Ливерпүүл клуб талбайдаа аваргуудын лигийн хоёр удаагийн аварга Порто клубыг 2-0 харьцаатай хожиж хагас шигшээ рүү явахад нэг алхам ойрхон ирлээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж