Британиас мөнгө гадагш урсаж байна

Хуучирсан мэдээ: 2015.05.05-нд нийтлэгдсэн

Британиас мөнгө гадагш урсаж байна

Фото: Вести

 

Хөрөнгө оруулагчид Их Британиас мөнгөө яаран татаж байгаа тухай CrossBorder Capital гэх консалтингийн компанийн мэдээнээс иш татан CNBC.com  мэдээлж байна. Сүүлийн 15 сарын турш Британиас гарах мөнгөний урсгалын хэмжээ $356 тэрбум ам.доллар болсон бөгөөд сүүлийн саруудад  байдал эрс муудсан байна. Зөвхөн өнгөрсөн гуравдугаар сард хөрөнгө оруулагч нар 24 тэрбум ам.доллар гарган авцгаажээ.

 

Энэ  нь дээд зэргийн  хөрөнгийн урсгал бөгөөд 2005 онд ч 2010 онд ч үзүүлэлт ийм өндөр хэмжээнд байсангүй. Хөрөнгө оруулагчдын үйлдэлд хоёр шалтгаан нөлөөлсөн аж. Нэгдүгээрт нь Британийн парламентын сонгууль. Сонгуулиар  ЕХ-той интеграцилагдах үйл ажиллагааг эсэргүүцэх хандлага нэмэгдэж магадгүй гэсэн болгоомжлол байгаа юм. Хоёрдугаарт, өөрийн хөрөнгөө эрт орой хэзээ нэгэн цагт хоригт хамрагдана гэж айсан оросууд хөрөнгөө  идэвхтэйгээр татаж эхэлсэн байна.

 

Үүн дээр дотоодын хөрөнгө оруулагчид нь төрийн үнэт цааснаас идэвхтэй татгалзан ашиг ихтэй хөгжиж буй орнуудын үнэт цаасанд оруулах болсон гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж