Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ бага хэмжээгээр өснө

Хуучирсан мэдээ: 2019.04.10-нд нийтлэгдсэн

Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ бага хэмжээгээр өснө

Ц.Эрдэнэбаяр: Шатахууны үнэ бага хэмжээгээр өснө

Шатахууны үнийн нэмэгдлийн асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газрын Орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас  дараах зүйлийг тодрууллаа.


-Нефть импортлогчид шатахууны үнийг литр тутамд 45-50 төгрөгөөр нэмлээ. Үнийн өсөлт ямар шалтгаанатай вэ?

-Монгол Улс ОХУ-аас 100 хувь хамааралтай буюу бүтээгдэхүүний 95 орчим хувийг импортолдог. Энэ нь гадаад зах зээлийн үнэ буюу Сингапур дах бирж дээр брент маркийн газрын тосны ханшны үнээс хамаарч шатахууны үнийн өсөлт бууралт хамаарна. ОХУ-аас сар бүрийн 25-30-ны үед манай улсад шатахууныхаа хилийн үнийг өгдөг. Тус улсаас импортолж буй шатахууны үнэ өнгөрсөн сард 30 ам.доллараар нэмэгдсэн нь үнийн өөрчлөлтөд нөлөөллөө. Өөрөөр хэлбэл, энэхүү нэмэгдэлтэй үнийн бүтээгдэхүүн манай улсад гуравдугаар сарын сүүлчээр  импортлогдож, 20 хоногийн дараа зах зээлд нийлүүлэгдсэн нь дөрөвдүгээр сарын эхэн үе буюу өнгөрөгч долоо хоногт таарлаа. Тиймээс үнийн өөрчлөлтөд нөлөөлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Дэлхийн зах зээлд брент маркийн баррель 70 ам.доллартай байна.

-Үнийн өсөлтөд өөрчлөлт гараад зогсохгүй цаашид ч бас 100-150 төгрөгөөр нэмэгдэнэ гэдэг үнэн үү?

Дээр дурдсанаар гуравдугаар сард нийлүүлэгдсэн шатахууныг одоо ашиглаж буй. Дөрөвдүгээр сарын бүтээгдэхүүн 20-ноос хойш импортлогдоно. Дэлхийн зах зээл дээр баррель тосны үнэ нийт 70 гаруй ам.доллар байна. Дөрөвдүгээр сард АИ92 автобинзений брент төрлийн түүхий тосны үнэ нийт 71 ам.доллар. Нийтэд нь авч үзвэл 100 орчим ам.доллараар өсөөд байна. Товчхондоо, бүтээгдэхүүн нь сар орчмын дараа нийлүүлэлтээр орж ирдэг гэсэн үг. Та бүхэн мэдэж байгаа бол дэлхийн зах зээлд баррел тосны үнэ нэмэгдсэн даруйд шатахууны үнэ өсдөггүй. Дөрөвдүгээр сарын  сүүлчээр бүтээгдэхүүн нийлүүлэгдэнэ. Ер нь бол бага хэмжээгээр шатахуун өснө. Монгол Улсын Засгийн газраас татварын зохицуулалтыг маш сайн хийж байгаа. Ялангуяа АИ92 авто дизельд онцгой албан татварыг тэглэсэн. Мөн бид үнийн асуудалд хяналт тавьж ажиллаж байна.

Нефт импортлогч компаниуд хиймлээр үнэ өсгөж байна уу эсвэл гадаад зах зээлтэй уялдаж үнийг өсгөсөн үү гэдэгт хяналт тавьдаг. Хэрэв хиймлээр буюу зориудаар үнийг хөөрөгдүүлсэн бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна. Одоогоор ийм асуудал гараагүй.  Ер нь бол шатахууны үнийг хамгийн түрүүнд нэмэх компаниуд их. Харин бусдаасаа эхэлж шатахууны үнээ хямдруулах компаниуд бага.

Ер нь гадаад зах зээлд түүхий эд, газрын тосны баррел үнэ өсч  байгаа тохиолдолд Засгийн газар яаж ч чадахгүй. Жишээ нь, ОХУ-аас талх худалдан авдаг байлаа гэхэд үнийг нь нэмсэн байхад хямдруулж  авах боломжгүй. Харин тэнд 100 рублиэр худалдан авсан зүйлээ энд 120 рублиэр зарж байвал бид хянаж, зах зээлийн үнэд нь л барих ёстой.

Үнийн өсөлт явагдахад  энд үнийн өөрчлөлт боллоо гэж байгаа ч дараа нь үнэ  буурахад үнийг буулгах арга хэмжээ авна. Гэхдээ бид аж ахуй нэгж компаниудыг  шахсанаар  хуулийн дагуу ойлголцож ажиллаж байгаа. Өмнө нь хэзээ ч 250 төгрөгөөр буурч байгаагүй.

-Монгол банкнаас өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт инфляцын богино хугацааны төсөөллийн таамаглалыг танилцуулах үеэрээ энэ онд шатахууны үнэ харьцангуй тогтвортой байх төлөвтэйг дурдсан. Цаашид ч шатахууны үнийг буулгах боломжтойг Засгийн газраас өмнө нь мэдээлж байсан. Гэтэл дахин өсөх магадлалтай гэлээ?

-Шатахууны үнийг нийт гурван үе шаттайгаар 250 төгрөгөөр бууруулсан. Үүнд нэг зөрүү бий. Тодруулбал, 2018 оны нэгдүгээр сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2300 төгрөгтэй байсан. Он гарсаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2640 төгрөг буюу нэг долларын төгрөгтэй харьцах ханш 250-350 төгрөгөөр нэмэгдлээ. Гэтэл Монгол Улсын зах зээл ОХУ-ын Роснефть компаниас бид шатахууныг ам.доллараар худалдан авч  байна шүү дээ. Ам.доллараар авсан шатахуунаа зах зээлд төгрөгөөр борлуулдаг. Олсон ашгаараа буюу төгрөгөөр зарсан мөнгөөрөө ам.доллараар  эргүүлэн шатахуун худалдан авч байна. Ийм л зарчимтай. Гэтэл ханшийн зөрүү 250 төгрөгөөр нэмэгдэхэд бид бодит үнийг 250 төгрөгөөр буулгасан.

Нийлбэрээр нь авч үзвэл өнгөрсөн хугацаанд шатахууны үнийг 500 орчим төгрөгөөр хямдруулсан байгаа. Энэ ялгааг бид маш сайн гаргаж ойлгох ёстой. Тиймээс шууд бензиний үнэ нэмэгдсэн асуудал байхгүй.

Нөгөө талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд үнийн зөвлөлийг даргалдаг. Зөвлөлөөр шатахууны үнийн хомсдол үүсч байна уу, хэр их нөөц байгаа вэ зэрэг асуудалд анхаарал хандуулж зөвлөмж гаргадаг болохоос биш үнийг өсгөж тогтоох зүйл байхгүй.

-Шатахууны үнэ нэмэгдэхтэй зэрэгцээд зарим шатахуун түгээх станц нөөцгүй болсон байна гэх зүйлийг жолоочид ярьж байсан. Шатахууны нөөц хэр байна  вэ?

Тийм асуудал байхгүй. Шатахууны нөөц  хангамж хэвийн байгаа. Манай улс 100 хувь гаднаас хамааралтай учраас нөөц хомсдолын асуудлыг хамгийн түрүүнд авч үздэг. Аж ахуй нэгж компаниуд бизнес хийж байгаа учраас өндөр үнээр худалдан авсан  бараа бүтээгдэхүүнийг нь хямд зар гэвэл тэр бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулахгүй. Яг үүнтэй ижил хомсдол буюу нөөцийн асуудал үүсгэсэн байж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж