УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж, С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор түр хороо байгуулах асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр түр хорооны бүрэлдэхүүнд багтах гишүүдийн сонгох үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү орох саналаа илэрхийлжээ. Гэвч энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Түр хороонд бусдын гар хөл болдог, хутгуур хийдэг хүмүүс оруулахгүй” хэмээн хэлсэн нь тэдний дунд багагүй маргаан үүсгэв. Чи, би дээ тулж, өвчтэй мэдрэл муутайгаараа дуудалцан, Ц.Нямдорж сайд энэ үеэр “О.Баасанхүү чи Б.Хурцын тагнуул байсан” хэмээн хэлсэн бол хариуд нь О.Баасанхүү гишүүн "өөрөөс чинь айхгүй шүү" гэх мэтээр маргалдсаны эцэст О.Баасанхүү хурлыг орхин гарсан юм.
Харин энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд О.Баасанхүү гишүүнийг их сандарч байна хэмээн хэлсэн юм. Үнэн хэрэгтээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсантай холбоотой хэргийн өнгөрсөн 28 жилийн хугацаанд илрүүлсэн нотлох баримтыг үгүйсгэж, яллагдагч нарыг хилс хэрэгт хэлмэгдсэн хэмээн хашгирч буй. Түр хороонд хэн байхаас үл хамааран шалгах хороо байгуулагдах зөв болохоос тэнд Ц.Нямдорж сайдад таалагдаагүй хүмүүс байх ёсгүй гэсэн хандлага нь харин түүнийг илүү их сандарч байгаа хүн нь гэж хардмаар. Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбаттай нээлттэй мэтгэлцэх хүсэлт хүргүүлэхэд очоогүй хэрнээ Төрийн ордонд микрофон тааралдах бүрт хэн, хоёрхон хүнийг шүүмжилж байгаа нь, түр хороонд сонгогдох эрхтэй гишүүний эрхэд халдан, загнах эрх нь түүнд лав байхгүй баймаар. Хэн чанга хашгирсаных нь зөв болдоггүй шиг, бусдыг сандарлаа гэж доромжилж, чанга хашгирч байгаа нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс илүү Ц.Нямдорж сандарч байгааг илтгэв үү.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ