Оросуудын идэх дуртай борш Пензед хамгийн хямд, Сахалинскэд хамгийн үнэтэй байна

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

Оросуудын идэх дуртай борш Пензед хамгийн хямд, Сахалинскэд хамгийн үнэтэй байна

Оросуудын идэх дуртай борш Пензед хамгийн хямд, Сахалинскэд хамгийн үнэтэй байна

Оросуудын идэх хамгийн дуртай шөл болох борш буюу хүрэн манжингийн шөл Пензь хотод хамгийн хямд байгаа бол Сахалин хотод хамгийн үнэтэй байгааг цахим худалдааны "Эвотор" компани РИА Новости-д мэдээллээ.

Дэлхийн шөлний өдрийг дөрөвдүгээр сарын 5-ны өдөр тэмдэглэсэн бөгөөд энэ өдрийг тохиолдуулан боршийг Оросын хаана хамгийн хямд, бас хамгийн үнэтэй бэлтгэж байгааг тодруулжээ. Үүнийг тодруулахын тулд нийтийн хоолны 150 мянга гаруй гуанз, ресторан, кафе, цайны газрын үнийг цуглуулан мэдээллийг боловсруулсан байна.

“Пензь хотын иргэд хамгийн хямд буюу 19,5 рублиэр нэг таваг борш идэж байхад Сахалин хотынхон 45 рублиэр идэж байна. Харин Москва хотод 31,2 рубль, Санкт-Петербург хотод 25,3 рубль байна. Оросын дунджаар нэг таваг борш 25 рубль байна” хэмээн “Эвотор” мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж