Хуучирсан мэдээ: 2015.05.05-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ойн өдөр тус намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд Ардчилсан нам фракцигүй болсныг зарласан. Гэвч фракци нь хоршоо болж хувирсан  хошин юм сонсогдож байна. Учир нь “Шонхор” фракцид харьяалагддаг нэр бүхий гишүүн “Манай Шонхор фракци “Шонхор” хоршоо болсон  гэж ярих болжээ.

“Шонхор” нь МоАХ, “Алтан гадас”, МҮДН фракциас насны хувьд дүүмэд боловч УИХ-ын дарга З.Энхболд санаачилж, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Ж.Батзандан нар багтаж байсан ч Д.Батцогт, Д.Арвин нарыг элсүүлснээр тооны хувьд бусад фракциас гишүүдийнхоо тоогоор дорд орохооргүй болсон юм. Гэхдээ З.Энхболд дарга Ардчилсан намын дарга болонгуутаа “Шонхор”-оос гарч байгаагаа мэдэгдсэн ч фракцийнх нь гишүүд үгнээс нь гардаггүй гэх.

Дээр нь экс даргыгаа фракцигүй болох санаачлага гаргахаар түүнийг нь дэмжиж фракциа хоршоо болгон хувиргасан бололтой юм.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж