Твиттерийн захирлын нэг жилийн цалин 1,4 ам.доллар байжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

Твиттерийн захирлын нэг жилийн цалин 1,4 ам.доллар байжээ

Твиттерийн захирлын нэг жилийн цалин 1,4 ам.доллар байжээ

Дэлхийн хамгийн том цахим сүлжээнүүдийн нэг твиттер компанийн гүйцэтгэх захирал Жек Дорсигийн 2018 оны цалин 1,4 ам.доллар байсан тухай “Bloomberg” сайтад нийтлэгдсэн тус компанийн  тайлан мэдээнд дурджээ. Энэ нь Дорисигийн анхны цалин байсан бөгөөд твиттерийг 2015 онд үүсгэн байгуулснаасаа хойш өөрийн хүсэлтээр ганц ч удаа цалин авч байгаагүй гэнэ. Ингэж цалингаасаа татгалзсан нь өөрийн компанийхаа урт хугацааны ирээдүй болон үнэ цэнийг мэдэрсэн хэрэг байсан гэжээ.

Өмнө нь твиттерт нэг удаа жиргэх тэмдэгтийн хязгаар 140 тэмдэгт байсан. Тиймээс Дорсигийн цалинг бодохдоо тэмдэгт бүрийг нэг центээр тооцсон байж магадгүй байгаа юм. Дорсигийн шийдвэрээр 2017 онд энэ тоо нэг дахин нэмэгдэж 280 болсон байдаг. Гэхдээ үүнийг дагаад Дорсигийн цалин 2,8 ам.доллар болох эсэх нь тодорхойгүй байна. Гэсэн ч “Forbes” сэтгүүлээс гаргасан жагсаалтад тэрбээр 5,5 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр дэлхийн тэрбумтнуудын эгнээнд бичигдсээр байгаа билээ.

АНУ-ын мэдээлэл харилцаа холбооны томоохон компаниудын дунд захирлууд нь бэлгэдлийн чанартай нэг ам.долларын цалин авдаг жишиг байдаг. Энэ нь компанийхаа ашгаас огт хувь хүртэхгүй гэсэн үг биш бөгөөд жилийн эцсийн ашгаас хүртэх, хувьцааныхаа тоог нэмэх зэргээр санхүүгийн харилцаагаа зохицуулж, компанийн ашиг өсвөл тэдний хөрөнгийн хэмжээ ч дагаад өсч байдаг ажээ.

Эх сурвалж:ASIANAGE

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж