АТГ-аас Б.Батзоригийн зарим хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

АТГ-аас Б.Батзоригийн зарим хэргийг хэрэгсэхгүй болгожээ

АТГ-аас Б.Батзоригийн зарим хэргийг хэрэгсэхгүй болгожээ

АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүдэд хууль, журам зөрчин зээл олгосон гэх хэрэгт холбон яллагдагчаар татсанаа өмнө нь мэдээлсэн.  Тухайлбал, ХХААХҮ-ийн сайд 2018 онд А/141 дугаартай тушаал гаргаж, ЖДҮХС-гаас “MS Guamaral” брэндийн хувцас хөгжүүлэх төсөлд 50 сая, “Уран өв” хүүхдийн хувцас үйлдвэрлэх төсөлд мөн хэмжээний, “Газар шим” төсөлд дээрхтэй адил дүнтэй, “Эрчимжүүлсэн үнээний ферм” төсөлд 100 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн шалгасан аж.  Эдгээр ЖДҮ-гийн зарим зээлийг хууль, журмын дагуу олгосон нь тогтоогдсон учир хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хаахаар болжээ. Мөн иргэн Х.Батбаярын “Чанар гутлын үйлдвэр” төсөлд 150 сая, “Органик хүнс трейд” ХХК-ийн жигнэмэг, өрмөнцрийн үйлдвэрийн төсөлд адил хэмжээтэй зээл олгохдоо албан тушаалаа ашигласан байж болзошгүй үйлдлийг нь ч хэрэгсэхгүй болгосон байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж