Монгол ямаа Монголын нэрийг алдаршуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

Монгол ямаа Монголын нэрийг алдаршуулж байна

Ертөнцийн нөгөө талд оршдог Аргентин улс Монголыг монгол ямааны ноолуураар дамжуулан танин мэддэг болжээ. Аргентины Лас Пахинас 12 вэбсайтад ийм нэгэн мэдээ нийтлэгджээ.

“Тансаг хэрэглээ эрхэмлэдэг чинээлэг аргентинчуудын орох дуртай “Pedigri de Cabras de Mongolia” дэлгүүрт санамсаргүй орсон юм. Энэ дэлгүүрт ямааны ноолуураар /монгол ямааны ноолуур юм шүү/ хийсэн хувцас “хит” бүтээгдэхүүн болоод байгаа юм байна. Өрнөдийн орнуудад кашемир хэмээн нэрлэгддэг энэхүү ноолууран хувцсыг Монголоос авчирдаг аж. Мөн монголоос авчирсан ноолуураар өөрсдөө  хүүхэд, том хүний хувцасны загвар зохион бүтээж, аргентинчуудад зориулан зах зээлд саяхнаас гаргаж эхэлжээ.

Энэхүү дэлгүүрийн борлуулах барааны үзвэрт Арлекин нэртэй ноолууран цамц, Исабэль нэртэй хүзүүний ороолт, тэмээний ноолуураар хийсэн цамц, хувцас байх юм. Эдгээр нь гүн хөх, цэнхэр, цагаан, саарал гээд л өнгө өнгийн насанд хүрсэн хүмүүс, хүүхэд багачуудад зориулсан хувцсууд байх юм.

1990-ээд оны үед Versage-ийн загвар зохион бүтээгчээр алдаршиж байсан Иван Пиньеда өөрийн хамтран ажиллагч хоер бүсгүйтэй хамтран энэхүү дэлгүүрийг ажиллуулсан байна. “This is Bully” хэмээн нэрлэгдсэн энэхүү орчин үеийн өнгө аястай бүрэн нийцсэн дэлгүүрийн эзэд болох хоёр бүсгүй ноолууран цамц, хувцас нь эрэгтэй, эмэгтэй төдийгүй хүүхдүүдийн хувцас худалдан авагчдад санал болгож байгаа аж.

Дэлгүүрийн эзэд уламжлалт цамц, майк борлуулдаг байснаа өргөжүүлж, монголоос авчирсан ямааны ноолуураар шөнийн унтлагийн хувцас, дэлхий нийтэд танил болсон судалтай жинс өмд үйлдвэрлэх зорилт тавьж байна гэнэ. Бид бүтээгдэхүүнээ “modus operand” –гийн хувьд “Ноолууран бүтээгдэхүүний эх орон болсон Монголд бүтээсэн, үйлдвэрлэсэн гэсэн шошго хаягтай хийх болно. Учир нь бид бэлэн ноолууран бүтээгдэхүүн монголоос авч байгаагаас гадна дамартай ноолуур авч өөрсдөө бэлэн бүтээгдэхүүн хийж байгаа юм” гэж ярьсан ажээ.

Ноолууран бүтээгдэхүүний түүхийг сөхөн үзэхэд XIV зууны үед анх ноолуураар хувцас хийж эхэлсэн бөгөөд европ тивийн хувьд дээд зиндааны эмэгтэйчүүдийн гол гангараа болж хувирсан түүхтэй.

Кино урлагийн уламжлалт түүхэнд тухайлбал, Альфред Хичкокийн уран бүтээлд 1940 оны үед Joan Fontaine хэмээх зохиолын баатар байдаг бөгөөд түүний нэрийг алдаршуулан Рэбека хэмээн нэрлэсэн ноолууран цамцыг худалданд гаргаад байгааг мэдээлсэн байна.

Монгол ямааны ноолууран хувцас алдаршиж, нэр төрөө хамгаалж байна. Ноолууран хувцас олон арван жилийн турш зөвхөн дээд зиндааны эрхэмтнүүдийн хэрэглээ хангадаг байсан бол одоо жирийн иргэдийн хэрэглээг хангах боломжийг бид хангана гэж дэлгүүрийн эзэд олон нийтэд мэдээлжээ.

Ноолууран цамцыг дундаж үнээр 750 аргентиний песогоор борлуулж байгаа бөгөөд илүү мэдээлэл авахыг хүссэн уншигчид http:/www.thisisbully.net сайт руу орж үзнэ үү

Эх сурвалж: Аргентиний  Paginas/12 сайт
Бэлтгэсэн Д.Пунцаг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж