Интернэтийг төрөөс зохицуулах шаардлагатай гэжээ

Хуучирсан мэдээ: 2019.04.10-нд нийтлэгдсэн

Интернэтийг төрөөс зохицуулах шаардлагатай гэжээ

Интернэтийг төрөөс зохицуулах шаардлагатай гэжээ

Интернетийн сүлжээг төрөөс зохицуулах нь зайлшгүй болж байна, гэхдээ энэ алхмыг хийхдээ улс орны аюулгүй байдлыг хангах, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэх гэсэн хоёр эрх ашгийн уулзвар дээр хийх хэрэгтэй байна хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга Сергей Кириенко РИА Новости-д хэллээ.

“Дэлхийн хамтын нийгэмлэг, улс орнуудын төр засаг интернэтийг зохицуулах уу, үгүй юу гэдэг асуултад зайлшгүй гэж хариулах нь тодорхой болж байна. Харин энэ зохицуулалтыг хэрхэн яаж хийх вэ гэдэг чухал асуудал болж байна. Улс орны болоод иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын хажуугаар иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангасан хэвээр үлдэх нь чухал байна” хэмээн Интернетийн удирдлагын Х форумын үеэр Сергей Кириенко мэдэгдсэн байна. Өнөөдөр Оросын интернэт компаниуд ОХУ-ын ДНБ-ий дөрвөн хувийг бүрдүүлж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж