Орос хэлийг түгээн дэлгэрүүлэх, сургах зорилготой "Русский мир" санд 2019 онд 500 сая рублийг ОХУ-ын Боловсролын яамнаас төсөвлөжээ. Энэ хөрөнгийг орос хэлийг түгээн дэлгэрүүлэх, мөн гадаад улс орнуудад орос хэлний сургалтыг явуулах зорилгоор ашиглана хэмээн Орос хэлийг хамгаалах, хөгжүүлэх асуудлаарх Засгийн газрын комиссын хуралдааны үеэр яригдсан байна.
Комиссын хуралдаан 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны Даваа гаригт болжээ. Боловсролын сайд Ольга Васильева ЗХУ-ын Засгийн газраас орос хэлийг түгээн дэлгэрүүлэх, хамгаалахад онцгой анхаарч байгааг хуралдааны үеэр онцоллоо. Түүний хэлснээр 2018 онд энэ зорилгоор "Русский мир" сан орос хэлний сургалтын таван шинэ төвийг байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан 110 хэлний сургалтын төв, 126 хэлний кабинетийн үйл ажиллагааг өргөжүүлсэн байна. Мөн дэлхийн 61 улс оронд орос хэлийг сурталчлах зорилгоор 3870 удаагийн арга хэмжээг санхүүжүүлжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ