Булган авто замын боомтоор дөрөвдүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-ын гурван иргэн БНХАУ руу хил нэвтрэх үедээ 15 кг байгалийн чулууг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хилчид илрүүлж, Гаалийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Мөн тус боомтоор дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Булган сумын иргэн Б нь ХОҮ 48-14 улсын дугаартай автомашинд чонын арьс хоёр ширхэг, бугын эвэр нэг ширхэг, цагаан өнгийн байгалийн чулуу 30 кг-ыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг хилчид илрүүлжээ. Хэргийг Булган сумын Цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Д.ЦЭЦ