ОХУ-д Гэр бүл салалт буурчээ

Хуучирсан мэдээ: 2019.04.10-нд нийтлэгдсэн

ОХУ-д Гэр бүл салалт буурчээ

ОХУ-д Гэр бүл салалт буурчээ

2017 онтой харьцуулахад 2018 онд гэр бүл салалт 3,7 хувиар буурсан болохыг ОХУ-ын Аж ахуй, төрийн албаны академийн сар тутмын судалгааны дүн харууллаа. Уг судалгааны дүнгээс харахад 2018 онд шинээр гэр бүлээ батлуулагчдын тоо 12 хувиар буюу 923 мянгаар нэмэгдсэн бол гэр бүлээ цуцлуулсан тоо 3,7 хувиар буюу 589 мянгаар буурчээ. Эдгээр нь өмнөх 2017 онтой харьцуулсан үзүүлэлт юм.

Өнгөрсөн 2018 онд шинээр гэр бүлээ батлуулсан үзүүлэлт нь өмнө 2017 онтой харьцуулахад буурсан байна. 2017 онд шинээр батлуулсан гэр бүлийн тоо 11,3 хувиар өссөн байжээ. 2018 оны гэр бүл батлуулсан тооноос харахад Орост шинэ гэр бүлийн дундаж коэффициент 2000 оны түвшинд очсон байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж