Жижиглэн худалдаа эрхлэгчид эсэргүүцлээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

Жижиглэн худалдаа эрхлэгчид эсэргүүцлээ илэрхийлэв

Жижиглэн худалдаа эрхлэгчид эсэргүүцлээ илэрхийлэв

Улсын хэмжээнд 204 мянган иргэн худалдаа эрхэлдгийн 70 хувь нь жижиглэн худалдаа эрхлэгчид. Тэдний хувьд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдаж, бизнесийн орчныг сайжруулах шаардлагатай болсныг “Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-аас мэдээлж байжээ. Тус газраас жижиглэн худалдаа эрхлэгчидтэй хамтран Сүхбаатарын талбайд өнөөдөр /2019.04.09/ жагсаал зохион байгууллаа. Нийт 1000 орчим худалдаа эрхлэгч цуглаанд оролцохоор гарын үсгээ зурсан аж.

Жагсаалын гол зорилго нь Зөрчлийн тухай хууль болон Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардахад оршиж байгаа юм.

Энэ талаар тус холбооны ерөнхийлөгч Д.Нарантуяа “Монголын худалдааны салбарт 204 мянган хүн ажиллаж байна. Үүний 70 гаруй хувь нь жижиглэн худалдаа эрхлэгчид байдаг бөгөөд энэ салбарыг зохицуулах хуулийн зохицуулалт байдаггүй. Ялангуяа дунд болон дундаас доош хүчин чадалтай жижиг худалдаачдад нэлээдгүй бэрхшээл тулгардаг. Нэгдүгээрт, банкны өндөр хүү бидэнд дарамт болж байна. Хоёрдугаарт, бидэнд хууль эрх зүйн орчин алга. Тухайлбал, 204 мянган ажилчдын эрх ашгийг хамгаалсан эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд Зөрчлийн хууль бодит амьдралд нийцэхгүй байна. Мөн амьдралд нийцдэггүй хэрнээ маш өндөр шалгуур тавьсан Тамхины тухай хуулийг эсэргүүцэж, тус хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж 11 мянган хүн гарын үсгээ зураад байна.

Иймд өнөөдөр “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнесийн орчинг хамтдаа бүрдүүлье” сэдвийн дор цуглаан хийж байна. Жагсаал цуглаан гэхээр төр нийгмийнхээ эсрэг тэрсэлж, тэднийг буруутгаж байгаа мэтээр Монголчууд ойлгодог. Харин худалдаа эрхлэгчид бол төртэйгөө хамтарч, ЖДҮХС-аас зээл авахад дэм болох зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж, төртэй санал солилцохыг хүссэн уриалгыг дэвшүүлэхийн төлөө цуглаж байгаа юм” гэв.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж