Ирээдүйн оффис гэж юу вэ? | News.MN

Ирээдүйн оффис гэж юу вэ?

ЗӨВЛӨГӨӨ - Master properties

Ирээдүйн оффис гэж юу вэ?

Бид оффис дээрээ өдрийн ихэнх цагаа өнгөрүүлдэг. Гэвч тухгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй орчинд ажиллах нь хүний эрүүл мэнд болоод оюуны чадамжид муугаар нөлөөлж, ажлын бүтээмжийг бууруулдаг байна. Ажил эрхлэгчид оффис дээрээ огт хөдөлгөөнгүй 6-8 цаг суудаг гэсэн судалгаа ч бий. Ингэж суух нь зүрхний шигдээс үүсгэх, хоёрдугаарт чихрийн шижин, хорт хавдар зэрэг өвчлөлийн суурь болох магадлалыг ихэсгэдэг. Тийм ч учраас орчин үеийн дизайнерууд энэ байдлыг илүү сайжруулах, хэрхэн эрүүл мэндэд ээлтэй байх тал дээр судалгаа хийж, олон төрлийн шийдлийг гаргалгааг гаргасаар байна.

Ирээдүйн оффисын орчинд заавал байх шаардлагатай зүйл нь ажилчдын тав тухтай орчин юм. Энэ нь оффисын уур амьсгалыг илүү эрүүл, найрсаг, жаргалтай байлгахад чиглэсэн үнэт зүйлсэд тулгуурлана. Тэгвэл ирээдүйн тодотголтой “Well-being biophilic” орчин ямар байх вэ.

 Ажлын бүтээмж

“Well-being biophilic” загвар 2014 оноос эхлэн оффисын загварт нэвтэрч, мөн шинээр гарч ирж байгаа бүх л барилгуудын уриа болсон. Оффист байрлах ногоон байгууламж, байгалийн шинж чанарыг багтаасан интерьер нь ажлын бүтээмжийг 8 хувиар, эрүүл мэндийн үзүүлэлтийг 13 хүртэлх хувиар нэмэгдүүлдэг гэсэн тоо бий.

Энэ нь зүгээр нэг цонхны тавцан дээр тавьсан ваартай цэцэг төдийхөн биш, оффисын бүхий л интерьер засалд хамаарах ногоон байгууламжийг хэлж байгаа юм. Нэмж хэлэхэд үүнд хулсан хана, байгалийг санагдуулсан хавтангууд, дахин боловсруулсан ус, сэргээгдэх эрчим хүч, тухайн газарт ургасан эрүүл хүнсээр бэлтгэсэн хоол зэрэг багтана. Мөн байгалийн элементийг шингээсэн дизайнтай ажлын байранд ажиллагсдын анхаарал төвлөрүүлэх, шинэ зүйлийг сурах чадварууд  20-25 хувиар өссөн гэсэн тоон үзүүлэлт гарчээ.

Шинэлэг байдал

Оффисын бүхий л орчин ажилчдын шинэ санаа сэдлийг өдөөсөн байх юм. Судалгаанаас харахад гадаад орчныг оффисын талбайн шийдэлд оруулах нь ажилтнуудын сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг гэсэн үр дүн гарчээ. Гэхдээ энэ нь заавал модон, чулуун гээд байгалийн элемент орсон байх албагүй бөгөөд энгийн цементэн шал ч гэсэн сүүлийн үеийн шинэ сонголт болж чадаж байгаа. Хамгийн гол нь эрүүл, шинэлэг гаргалгаа нь ажилчдын сэтгэлзүйд нөлөөлдөг байна.

Биофилик загвараар бүтээгдсэн оффисын ажилтны эрүүл мэндийн байдал бусад газрын ажилчдаас 8,5-22 хүртэлх хувиар эрүүл, сэтгэл санааны хямралгүй байдаг гэсэн үзүүлэлт мөн гарчээ.

Гаднаа талбай гаргах

Өмнө нь дурьдсанчлан сайтар тохижуулсан оффисын гаднах орчин нь ажлын байрны нэг хэсэг болно. Энэ нь ажилчдад амралт авах, цэвэр агаар амьсгалах, багаараа хурал, brainstorming хийхэд тохиромжтой гээд ер нь олон давуу талыг олгоно.

Google компанийн төлөвлөгөөг нь боловсруулсан Лондонд байрлах “King’s Cross HQ” байгууламж нь ирээдүйн оффисын маш сайн жишээ юм.

Тус байгууламж нь 3 давхар бөгөөд нийт 25 метр усан сан, 200 метрийн гаднах гүйлтийн зам, хотыг тольдон харах боломжтой томоохон спорт танхим зэрэг хүний эрүүл мэнд, байгалийн элементийг орчин үеийн байгууламжинд зэрэг цогцлоосон сүрлэг байгууламж юм. Оффисын орчны маш сайн жишээ болж чадсан тус байгууламжаас жишээ авч гаднах талбайгаа засаж байгаа газруудын тоо нэмэгджээ.

Амжилтын үндэс

Ирээдүйн оффисын бас нэгэн чухал үнэт зүйл нь хурдан шаламгай байдал юм. Үүнд ажилчдын нээлттэй төлөвлөгөө, завсарлага авах орчин болоод хурлын нээлттэй байдал гээд дээрх бүгд багтах юм.

Ажилчид өөрсдийн сэтгэлзүйн байдлаасаа хамаараад орчин тойрондоо тохирох таатай орчинг бүрдүүлж, модуль хэв маягтай тавилга, салгах боломжтой хана гэх мэт шийдлээр интерактив, бүтээлч байдлаа сайжруулах боломжтой. Эдгээр нь бүгд ажилчдын сэтгэл зүй, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилготой.

Ургамал, ногоон байгууламжаар тохижуулагдсан газар бизнессийн хурал уулзалт  хийх нь хэрэглэгчийн шийдвэрт 8-12 хувийн эерэг нөлөө үзүүлдэг судалгааны дүн байдаг.

Амрах хэсэг

Ажилчдад гэртээ байгаа мэт мэдрэмжийг өгөх хэрэгтэй. Ингэхийн тулд оффисууд ажилчдын амрах хэсэгт ихээхэн ач холбогдол өгч, сайжруулах нь зүйтэй. Энд энгийн нэг кофены ширээ сандлыг дурьдаагүй юм. Тэдний амрах орчин нь жинхэнэ утгаараа амрах, ажлаасаа хэсэг хугацаанд саатаж, бие болоод сэтгэлзүйн хувьд амрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд буйдан, телевиз, биллиард, теннисны ширээ, сагсны шийд, тэр бүү хэл сауна ч байж болох юм. Цахилгаан шатнаас татгалзаж, явган шатаар алхахад нь дэмжсэн орчинг ч бүрдүүлж байна.

Ингэж амарсан ажилчны ажлын бүтээмж, бүтээлч байдал нэмэгдэж, сэтгэл ханамж дүүрэн, үр дүнтэй эерэг хандлагаар ажиллах гээд олон сайн нөлөөтэй.

Үүнээс гадна оффисоосоо гараад алхах боломж нөхцөл бүрдсэн, гаднах тухтай талбай зайлшгүй байх шаардлагатай. 2015 оны Glassdoor-ын судалгаагаар 5 ажилчин тутмын 4 нь ийм байдлаар ажлын завсарлага авч, үр дүнтэй амарч чаддаг гэсэн байна.

Орчин үеийн оффисын орчин дотоод зохион байгуулалтаа хүний сонсгол, хараа гээд бүхий л мэдрэхүйд таатай байдлаар хийх болсон. Цаашдаа энэ байдал нь улам өргөжих болно. Жишээлбэл, ажил хэрэг явуулахад болоод ажилтны сэтгэлзүйд  бүдэг саарал, цагаан зэрэг өнгөнүүд нь сайнаар нөлөөлж, хараанд тухтай мэдрэмжийг төрүүлдэг.

Түүнчлэн салхи, ус зэрэг байгалийн чимээг оффисын орчинд намуухан тавих нь сонсох мэдрэмжинд амар тайван, эерэг мэдрэмжийг бий болгож чаддаг. Энэ мэтчилэн ажилчдын мэдрэхүйд таатай байх нөхцөлийг бүрдүүлсэн жижиг хэсэг бүрт анхаарч зохион байгуулалтаа хийх нь зүйтэй.

Гэрлийн гайхамшиг

Олон улсын барилгын институтын мэдээллийн санд хэрэв ажилтан цонхноос 7,5м болон түүнээс хол зайнд ажлаа хийвэл түүний ажлын бүтээмж мэдэгдэхүйц хэмжээнд буурна гэжээ. Байгалийн гэрэл нь хүнийг стресс, ядаргаанд өртөхөөс сэргийлэхээс гадна, D витаминыг өгдөг.

Оффисын орчин үүнийг шийдвэрлэхдээ шилэн дээвэр эсвэл гаднаас гэрэл орох боломжтой материал ашиглах нь шалгарсан арга юм. Ингэхдээ чанарын стандартыг баримтлах хэрэгтэй. Үгүй бол нарны цацрагын хэт ягаан туяаг нэвтрүүлэх сөрөг талтай.

Өөрийнхөөрөө байх орчин

Эцэст нь, 21-дүгээр зууны оффисын бас нэгэн чухал зүйл бол хувь хүний онцлог. Оффисын орчин ажилчдын сэтгэл зүй, хүсэл сонирхолд нийцсэн байх хэрэгтэй. Тэгсэний үр дүнд тэдэнд өөрийнхөөрөө байх боломжийг олгох, шинэ санааг өгөх ирээдүйн оффис бий болох болно.

Тэгэхээр “оффисын соёл” бий болж байна. Үүнд хамгийн чухал зүйл бол орчин үеийн стандарт, загварын чиг хандлагад нийцсэн буюу оффисын тухтай байдал хамаарна. Ирээдүйн оффис бол ажилчдын ая тух, эрүүл мэндийг дээд зэргээр хангасан байх бөгөөд орчин үеийн хэв маягыг байгалийн элементүүдтэй шийдэж өгсөн орчин юм. Энэ бүх шаардлагыг хангасан ирээдүйн оффис тун удахгүй ашиглалтад орох гэж байна.

UB TOWER-Амжилтад хөтлөх Мөрөөдлийн оффис

Утас: 7704-4444

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж