Монгол Улс Приморийн хязгаарт худалдааны төлөөлөгчийн газраа нээнэ

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

Монгол Улс Приморийн хязгаарт худалдааны төлөөлөгчийн газраа нээнэ

Монгол Улс Приморийн хязгаарт худалдааны төлөөлөгчийн газраа нээнэ

Монгол Улсын Ерөнхий консул Д.Чадраабал, Приморийн хязгаарын дэд захирагч Константин Богданенко нар Улаан-Үд хотноо уулзаж, Монгол Улс ОХУ-ын Приморийн хязгаарт худалдааны төлөөлөгчийн газраа 2019 онд нээхээр төлөвлөж буй талаар мягмар гаригт тус хязгаар нутгийн засаг захиргааны хэвлэлийн албанаас мэдээлэв.

Монгол Улсын Ерөнхий консул “Бид зохион байгуулалтын асуудлуудыг хэдийнэ шийдсэн. Одоо худалдааны төлөөлөгчийн газар байрлах байрыг сонгож байна. Төлөөлөгчийн газар нээснээр Монголын үйлдвэрлэгчид шинэ зах зээлд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах боломжтой болно. Мөн Приморийн үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой болно. Энэ нь манай хоёр улсын болон бүс нутгууд хоорондын худалдааны хөгжилд түлхэц болно” гэж хэлснийг Приморийн хязгаарын засаг захиргааны хэвлэлийн алба уламжилсан байна.

Монгол Улс худалдааны төлөөлөгчийн газраа 2019 онд нээхээр төлөвлөжээ. Талууд хоорондын худалдааны эргэлтийн хэмжээ бага хэвээр байна. 2018 онд Приморийн хязгаараас Монгол руу 5.5 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон бол Монголоос ердөө 3000 ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолжээ.

Уулзалтын үеэр мөн олон улсын оюутан солилцооны хөтөлбөрийн асуудлыг хэлэлцсэн байна. Ерөнхий консулын хэлснээр, Монгол Улс далайд гарцгүй боловч тус улсын далбаан дор худалдааны 100 гаруй хөлөг онгоц үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улс "далайн" чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд бэлтгэх сонирхолтой байгаа бөгөөд тэднийг Владивостокт сургахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж