Нэвтрүүлэгч Г.Оюунцэцэгийн урласан бүтээлүүд

Хуучирсан мэдээ: 2015.05.05-нд нийтлэгдсэн

Нэвтрүүлэгч Г.Оюунцэцэгийн урласан бүтээлүүд

UВS телевизийн нүүр царай болдог нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг чамгүй олон авьяастай гэнэ. Тэрбээр телевизийн завгүй ажлын хажуугаар зав гаргаад өнгө өнгийн ноосон утсаар цамц, малгай, ороолт, бээлий нэхэх дуртай бөгөөд энэ чиглэлээрээ илүү ажиллахаар дизайнер мэргэжилтэй болохоор сонирхож байгаа гэнэ.

Энэ тухайгаа “Би ажилдаа дуртай. Дизайнер бол миний сонирхол юм. Хэзээ нэгэн цагт өөрийн урласан, нэхсэн нэхмэл хувцаснуудаараа коллекцио гаргах хүсэл бий” хэмээн өгүүлжээ. Тэрбээр нэхсэн хувцаснуудаа дахин давтагдахгүй байхаар өвөрмөц загвартай урладгаараа олон бүсгүйн сонирхлыг их татдаг гэсэн шүү.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж