Даамын Азийн АШТ-д амжилттай оролцож байна

Хуучирсан мэдээ: 2015.05.05-нд нийтлэгдсэн

Даамын Азийн АШТ-д амжилттай оролцож байна

-64 болон 100 буудалт даамын Азийн АШТ U-8, 11, 14, 17, 20 болон насанд хүрэгчдийн ангилалд болж байна-

Узбекистан улсын Ташкент хотноо болж буй 64 буудалт болон зуун буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд манай улсаас 80 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаа билээ. Одоогийн байдлаар манай баг тамирчид 17 алт, 21 мөнгө, 23 хүрэл, нийт 61 медаль авсан амжилтаар 15 орноос Узбекистан (31+24+22), Казахстан (19+13+22)-ы дараа гуравдугаар байрт бичигдэж байна.

Манай даамчдын амжилт гаргах магадлалтай зуун буудалт даамын тэмцээнүүд эхлээд байгаа бөгөөд тэмцээн энэ сарын 7-ны өдөр өндөрлөнө.

Одоогоор 100 буудалт даамын 8 насны хөвгүүдийн блиц, рапидын төрөлд Н.Содбаяр хос алт, 11 насанд 64 буудалтын үндсэн тоглолтын төрөлд Г.Буяндэлгэр, блиц, рапид Б.Отгон-Эрдэнэ хос алт, мөн 100 буудалт даамын үндсэн төрөлд Г.Буяндэлгэр, Д.Есүй, Б.Ану нар Азийн аварга цолыг хүртээд байна.

Зуун буудалт даамын Азийн аварга шалгаруулах тэмцээн U-8, 11, 14, 17, 20 болон насанд хүрэгчдийн ангилалд нэгэн зэрэг болдог уламжлалтай.

 

 

Өнөөдөр 2 бага нас дуусч, Г.Буяндэлгэр алт, Н.Налжормаа мөнгөн медаль хүртлээ

Posted by Монголын Даамын Холбоо on Tuesday, April 28, 2015

 

Тэмцээний 2 дахь өдөр Н.Налжормаа алтан медаль хүртэж, Б.Чойсүрэн мөнгө, Г.Буяндэлгэр, Э.Маргад нар хүрэл медаль авлаа

Posted by Монголын Даамын Холбоо on Sunday, April 26, 2015

Ч.БОЛОР

 

Medals awarded by Mr. Alexei Chizhov

Posted by Asian Draughts Confederation on Saturday, May 2, 2015

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж