ТЕГ-аас цахим орчинг тагнадаг уу?

Хуучирсан мэдээ: 2015.05.05-нд нийтлэгдсэн

ТЕГ-аас цахим орчинг тагнадаг уу?

Цахим ертөнцөд олон цагаар  идэвхтэй байгаа иргэдийг Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-аас тагнан турших ажиллагааг явуулдаг тухай “Cover Mongolia” компанийн захирал Б.Мөнхдөл gogo.mn  сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Тэрбээр Тагнуулын ерөнхий газар   Холбооны Бүгд Найрамдах Герман улсын цахим хэрэглээг тагнах программыг  2011 оноос хойш ашиглаж байгааг хэлсэн. Мөн дөрвөн жилийн хугацаанд нийт 1.4 сая еврог Тагнуулын ерөнхий газар цахим орчинг тагнахад зарцуулсныг ч нуугаагүй юм.  Хуулиараа Тагнуулын ерөнхий газар шаардлагатай тохиолдолд улсынхаа иргэн бүрийн утасны яриаг чагнаж, цахим хэрэглээг тандах бүрэн эрх нь нээлттэЙ байдаг хэмээн албан тушаалтан тайлбарлажээ. Ингэж иргэдээ тагнах, чагнах нь тагнуулынхны ердийн л нэг үүрэгт ажил юм бол хэн хаанаас илгээсэн нь мэдэгдэхгүй элдэв мессеж, хараал ерөөлийн эзнийг яагаад тодруулахгүй байна вэ.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж