ЭМДЕГ “Капитал”-аас 135 тэрбум төгрөг нэхэмжиллээ | News.MN

ЭМДЕГ “Капитал”-аас 135 тэрбум төгрөг нэхэмжиллээ

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

ЭМДЕГ “Капитал”-аас 135 тэрбум төгрөг нэхэмжиллээ

ЭМДЕГ “Капитал”-аас 135 тэрбум төгрөг нэхэмжиллээ

Монгол банкнаас “Капитал” банк дампуурсныг зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, ЭМДЕГ-аас тус банкинд байршуулсан мөнгөө нэхэмжлэхээр болжээ.

“Капитал” банкинд Эрүүл мэндийн даатгалын сангийн (ЭМДС) 135 тэрбум төгрөг байршиж байгаа аж. Тухайлбал, 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нд ЭМДС-ийн мөнгө “Капитал” банкинд байршиж эхэлсэн бөгөөд 2016 он гэхэд 135 тэрбум төгрөг болсон байна. Мөн 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) бие даан байгуулагдсанаар ЭМДС-аас “Капитал” банкинд нэг ч төгрөг нэмж байршуулаагүй юм байна. Харин хадгаламжийн хүү болох найман тэрбум төгрөгийг Төрийн санд авсан ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

КАПИТАЛ БАНК 2019-04-09 103.57.93.39

АЛТАН АВГАЙГААС ДОР САЙД БАЙХААР ЯАХЫМ БЭ

Avatar

Зочин 2019-04-09 150.129.140.206

2012 онд эхэлж аваачиж хийсэн ямар нөхдүүд байна. тэрнээс хойш тэгээд дашин шог юм байна шдээ.

Avatar

khatan 2019-04-09 103.229.121.222

Би бол цѳѳхѳн хэдэн тѳгрѳгѳѳ арай л том найдвартай гэж үзсэн банкинд хадгалуулна. гэтэл яагаад ийм жижиг найдваргүй 2 жилийн ѳмнѳѳс л үйл ажиллагаа нь доголдоод байсан банкинд тэр их иргэдийн тѳлсѳн даатгалын мѳнгийг байршуулдаг байна. Авилга аваад л тэр банкинд байршуулсан байлгүй энэ эрүүл мэндийн даатгалын зѳвлѳл гээд байгаа нѳхдүүд.

Avatar

Зочин 2019-04-09 202.131.226.221

Энэ Монгол улс юу болоод байнаа хаа нэгтээгээс луйварчид гарч ирээд улсын мөнгийг хэдэн зуун тэрбумаар идчихсэн байх юм сахилга хариуцлага хяналт шалгалт хийх ёстой байгууллагууд нь юу хийж байдаг байнаа

Avatar

КАПИТАЛ БАНК. 2019-04-09 202.179.24.82

ЮҮҮҮҮҮ Ч БАЙХХГҮЙ МЭДЭВ ҮҮ….. ЯВААД ЗАРГАЛД . ХООСОН БАНКНААС ХОЁР ЧИХ АВАХ УУ

Avatar

zochin 2019-04-09 202.21.112.37

bulegleluud bujignuulj bna daa. Iim bdlaar MGL-d amidrah sonirhol ch alga bolj bna daa.

Avatar

Зочин 2019-04-09 202.55.188.45

Toriin yadarsan uvgud emgediin mungu l hetsuu bna daa

Avatar

Зочин 2019-04-09 43.242.243.152

Алтжингийн Алтан бөмбөгар худалдааны төвийнхөө түрээслэгчидийн иргэний үнэмлэхийг хурааж аваад хүн тус бүр дээр 20 сая төгрөгийн хадгаламжийг Капитал банкинд нээлгэж байгаа сураг нэг сарын өмнө гарч байсан. Айхтар хүн юм аа. Капиталыг дампуурахыг аль эрт мэдээд хөрөнгөө хамгаалж байсан бөйна. Бодвол түүний бас нэг түрээслэгч болох Хууль зүйн сайд Нямдорж л Алтанд хэлж өгөө биз. Өндөр үнэтэй тансаг байранд нь сууж байгаа ядарсан төрийн албан хаагч хөөрхий сайд байрныхаа түрээсийг үүнээс өөр яахав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж