Б.Ундармаа гишүүн "Капитал" банкинд хувь эзэмшдэг үү?

Хуучирсан мэдээ: 2019.04.10-нд нийтлэгдсэн

VS

Б.Ундармаа гишүүн "Капитал" банкинд хувь эзэмшдэг үү?

Монгол Улсад 14 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Төв банкнаас "Капитал" банкийг татан буулгаж, эрх шилжүүлэн авсан. Тус банкны эрх шилжүүлэг Төв банкны зүгээс эхний ээлжит хадгаламж эзэмшигч болон төрийн сангийн мөнгөнүүдийг гаргаж өгөх асуудлыг судалж байгаа гэсэн мэдээллийг албаныхан өгч буй. Тиймээс "Капитал" банкны хөрөнгө хураах, худалдах, борлуулах замаар эхний ээлжинд шаардлагатай хөрөнгүүдийг гаргаж өгөх юм. Түүнээс гадна Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 1,2 тэрбум зэрэг төрийн сангуудын 400 орчим тэрбум төгрөг тус банкинд байршиж байсан гэдгийг салбарын сайд нь хэлж буй. Харин энэ бүх үйл явцын талаар УИХ-ын гишүүн Б.Ундармаа байр сууриа илэрхийлэхдээ өөрийгөө тус банкинд хувьцаа эзэмшдэггүй, улс төрийн явуулгатай банкийг дампууруулсан гэсэн мэдээллийг өгсөн юм. Тэгвэл энэ удаагийн VS буландаа "Капитал" банкинд УИХ-ын гишүүн Б.Ундармаа хувь эзэмшдэг эсэх талаарх эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна. Ингэхдээ бид түүний 2016 оноос хойш АТГ-т гаргасан өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлгийг ашигласан болно.

Б.Ундармаа
УИХ-ын гишүүн

Монголбанкнаас "Капитал" банкийг татан буулгах шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас зарим зүйлийг тодруулах гэсэн боловч тэрбээр "Би "Капитал" банкинд ямар ч хувьцаа эзэмшдэггүй. Гэхдээ ийм шийдвэр гарсан нь улс төрийн нөхцөл байдал орсон гэж бодож байна" гэсэн тайлбарыг өгсөн юм.

Тэрбээр энэ асуудлаар ямар нэг тайлбар хийхгүй, ийм шийдвэр гаргасан Монголбанк өөрсдөө тайлбар хийх ёстой гэлээ.

АТГ

-УИХ-ын гишүүд жил бүр АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгдөг бөгөөд хамгийн сүүлийн буюу 2018 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгийг өнгөрсөн долоо хоногт ил болгосон билээ. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн ХОМ-ийг ЭНД дарж бүрэн эхээр нь харах боломжтой. Тэрбээр 2015-2018 онуудад ХОТ гаргахдаа Капитал банкинд 99,97 хувь эзэмшдэг гэдгээ дурдсан байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж