Төсвийн байнгын хорооны хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2015.05.05-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хорооны хурал хойшлов

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр үдээс хойш товлосон байсан ч хойшлуулж, оронд нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог хуралдуулаад байна. Тус хуралдаан хаалттай болж, Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэлэлцэж байна.

Харин УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,  Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл, Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан юм.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж