“Сургууль нураасай”, ”Зугаатай байлаа”, “Болтугай Мандтугай”, “Аабан бээбэн” зэрэг олон өвөрмөц содон дуугаараа Монголын рок попын ертөнцөд ялгарч чадсан хамтлаг бол “Нисванис”. Өнөөдөр тэдний 23 жилийн ой тохиож байна.
“Нисванис” хамтлаг анх 1996 оны дөрөвдүгээр сарын 9-нд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн бэлтгэлийн өрөөнд нэг сарын бэлтгэлд хийж, тэр оныхоо 11 дүгээр сарын 22, 23-нд Соёлын төв өргөөнд хоёр өдөр тоглолт хийж байсан түүхтэй.
“Нисванис” хамтлагийнхны уламжлал болгон зохион байгуулдаг амьд хөгжмийн хаврын анхны фестиваль “Nisnis fest 2019” энэ сарын 13-нд “Corporate convention center” болох гэнэ. Уг фестивальд амьд хөгжмийн Булсара, Лемонс, Аравт, “Rec on”, “Karmantic”, “Vintage”, “Tourists”, “Tangled wires”, “Break the cycle”, “Growl of clown” зэрэг хамтлагууд оролцох юм байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ