Авангард Омск баг Гагарины цомын шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

Авангард Омск баг Гагарины цомын шигшээд шалгарлаа

Авангард Омск баг Гагарины цомын шигшээд шалгарлаа

Шайбтай хоккейн Тивийн Хоккейн Лиг (ТХЛ)-ийн 2018-2019 оны улирлын плэй-оффын тоглолт үргэлжилж байна. Плэй-оффын хагас шигшээ буюу бүсийн аваргын төлөөх тоглолтууд өндөрлөж Гагарины цомын төлөө өрсөлдөх эхний баг тодорч байна. Урьд шөнө Дорнод бүсийн аваргын төлөө шалгарч үлдсэн Омск хотын Авангард болон Уфа хотын Салават Юлаев багийн цувралын 6 дахь тоглолт болсон. Тус тоглолтонд Авангард Омск баг өрсөлдөгчөө нэмэлт цагт А.Бондаревын гоолоор хожил авч цувралыг 4-2 харьцаатай өндөрлүүлж Гагарины цомын шигшээ тоглолтонд шалгарсан.

Ийнхүү Омск хотын Авангард баг 7 жилийн дараа ТХЛ-ийн Гагарины цомын шигшэд шалгарч байна. Авангард Омск багийг Канад дасгалжуулагч Б.Хартли удирдаж байгаа бөгөөд Канад эрхам Хойд Америкийн ҮХЛ-т Колорадо Эвеланш багийг удирдан Стэнлийн цомыг хүртэж байсан шилдэг дасгалжуулагч юм. Хэрвээ түүний удирдсан Авангард Омск баг энэ жилийн Гагарины цомыг хүртэж чадвал М.Кинэний хамтаар ҮХЛ болон ТХЛ-т хоёуланд нь түрүүлсэн хоёрхон дасгалжуулагчийн нэг болно.

Гагарины цомын шигшээд шалгарсан Авангард Омск баг финалын тоглолтонд ЦСКА Москва болон СКА Петербург багуудын хожсонтой нь тоглоно. Өрнөд бүсийн шигшээ тоглолтын цуврал 3-3 харьцаатай тэнцээд байгаа. Өнөө шөнө шийдвэрлэх 7 дахь тоглолт болсноор Гагарины цомын шигшээд тоглох Өрнөд бүсийн аварга баг тодорно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж