Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа | News.MN

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн  Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш нийт зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд сүүлийн жилүүдэд гэр бүл, нийгмийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарч, залуус гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах, гадаадын иргэнтэй гэр бүл болох зэргээр иргэд гэр бүлийн харилцаанд чөлөөтэй хандах болсон төдийгүй гэр бүл цуцлалт, гэр бүлийн гишүүдийн маргаан, гэр бүл дэх хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл байсаар байна. Гэр бүл цуцалсны дараа хүүхдийн тэтгэлгээ хугацаандаа бүрэн төлөхгүй байх, хүүхдэд тавих эцэг, эхийн анхаарал, халамж суларснаас хүүхдийн аж байдал, сурлага, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэх зэргээр хүүхдийн эрх гэр бүлийн хүрээнд зөрчигдөж байгаа зэргээс үүдэн хуульд томоохон шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзсэн юм. Тэр дагуу нийт 10 бүлэг, 102 зүйлтэйгээр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан.

Энэ удаа 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуульд үндсэн асуудлаар 2 бүлэг, 26 зүйл шинээр оруулж, хуулийн 80 гаруй хувьд нь нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийсэн болно.
Мөн энэ үеэр Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай”, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг өргөн барилаа. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-04-09 64.119.25.150

Ардчилсан нийгэмд эрэгтэй эмэгтэйн тэгш эрхийг зааж өгсөн. Гэтэл эрчүүдийг буруутгаж эх, хүүхэд гэж популизм хийх нь дэндлээ. Өрх толгойлсон эмэгтэй гэдгийг нарийн зааг гаргаж өгөх. Хань нь бурхан болсон бол яах ч аргагүй өрх толгойлсон эмэгтэй. Салсан, хоноцын хүүхэдтэй эмэгтэйг өрх толгойлсон гэж тодотгож өгөөд байвал олон өнчин хүүхэд бий болно. Эрчүүдээ хамгаалсан эрх тэгш хууль гаргаасай

Avatar

Ямар ч шаардлага хангахгүй маш тааруу хууль 2019-04-09 202.70.44.46

Энэ хуулийг их чамбайруулах хэрэгтэй дээ. Дутуу дулимаг байгаа харьцааг тэр чигт нь л дахиад хуульчилсан байна билээ.

Avatar

Нэргүй 2019-04-09 202.131.225.150

Гэр бүл үймүүлж байгаа эр эм хоёрт хоёуланд нь ял шийтгэл хүлээлгэх хэрэгтэй . Тэгж байж цэгцрэх байх гэж бодож байна. Энд хүүхдүүд маш их хэлмэгддэг ба тэтгэмжээ тогтоолгож чадахгүй ядарсан хүмүүс их л байдаг байх даа хөөрхий. Хууль нь хурдан батлагдаж хэрэгжээсэй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж