Банкир болох гээд бүтэлгүйтэв

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

Банкир болох гээд бүтэлгүйтэв

Банкир болох гээд бүтэлгүйтэв

Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэдэгчлэн УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр “Капитал” банкийг дампуурлаас нь аврахын тулд худалдан авах санаачлага гаргасан ч оролдлого нь бүтэлгүйтжээ.

Хөрөнгө оруулалтыг өмнөд хөршөөс хайж, “босгосон” нь нэг талдаа бүтэлгүйтэх гол шалтгаан болсон бололтой. Гуравдагч хөршүүдээс хөрөнгө босгосон бол банкир болох мөрөөдлөө биелүүлсэн байхыг үгүйсгэхгүй гэдэг жиг жуг сонсогдож байгаа юм.

Нэгэн үе хотын захирагч, УИХ-ын  гишүүнээр сонгогдон ажиллаж мандаж явсан ч “аав”-ынд суун гарч ирээд нам гүм амьдралыг сонгосон.

Нам нь сонгуульд ялалт байгуулсан ч ажил царайчлаагүй. Гэхдээ хувийн бизнес эрхлэх санаа өвөртөлсөн нь ийн бүтэлгүйтлээ.

МАН Засаг барьж байх үед банк дампуурах нь ёс юм шиг болсон үзэгдэл. 2008-2012 онд Засаг барьж байхад “Анод” банк дампуурч байсан түүхтэй. Харин энэ удаад Капиталыг залгив.

Капитал банкийг үүсгэн байгуулагч Б.Ундармаа энэ талаар “Улс төрийн нөхцөл байдлаас болж дампуурлаа” гэдэг байр суурь илэрхийлээд буй. Энэ бол ноцтой байр суурь билээ.

Түүний хувьд Ц.Батбаярын Капиталыг нь худалдан авах саналыг дэмжиж байсан гэх яриа бий. Хамгийн муу хувилбарыг сонгосон нь цаанаа улс төрийн шалтгаантай байв уу, эсвэл энд яах аргагүй дампууруулахаас өөр сонголт байсангүй юу гэдэг нь цаг хугацааны явцад илүү тодрох бизээ.

Ш.ОЧ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж