Мүн Жэ Ин Вашингтонд айлчилна

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

Мүн Жэ Ин Вашингтонд айлчилна

Мүн Жэ Ин Вашингтонд айлчилна

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ долоо хоногт АНУ-д айлчлах бөгөөд айлчлалынхаа хүрээнд Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай яриа хэлэлцээ юм байна. Энэ талаар мягмар гаригт Сөүлийн Ерөнхийлөгчийн ордны албан ёсны төлөөлөгч Чон Ва Дэ мэдээлжээ.

Мүн Жэ Ин лхагва гаригт хоёр өдрийн айлчлал хийхээр Вашингтоныг зорих юм байна. Тэрбээр Трамптай (Америкийн цагаар) пүрэв гаригт уулзах аж.

Энэхүү уулзалт нь хоёрдугаар сарын сүүлээр Ханой хотноо болсон, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын ямар нэгэн зөвшилцөлд хүрээгүй хоёр дахь дээд хэмжээний уулзалтын дараа төлөвлөгдсөн байна.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах асуудлаар Вашингтон, Пёньяны хооронд урьд өмнө байгаагүй яриа хэлэлцээ явагдаж байсан билээ. Эдүгээ хоёр тал дээрх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхийг хүсч буй тул Сөүлээс тусламж эржээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 2018 оны дөрөвдүгээр сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт хийснээс хойш БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах тухай асуудал эрчимжсэн. Тэд хамгийн сүүлд Пёньян хотноо тав, есдүгээр сард хоёр удаа дээд хэмжээний уулзалт хийсэн билээ.

Эх сурвалж: The Korea Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж