Өнөөгийн соёлт ертөнцөд сүрчиг гэдэг бол хувцасны нэгэн адил хувь хүнийг илэрхийлэх чухал хэрэгцээ юм. Алдар нэрд гарсан дуучин, загвар өмсөгч, жүжигчин эмэгтэйчүүд бараг бүгд л өөр өөрийн нэрийн сүрчигээ худалдаанд гаргасан байдаг. Гэвч тэдний ихэнх нь өөрсдийн нэрийн сүрчигээ өдөр тутамдаа хэрэглэдэггүй гэнэ. Ингээд олны танил эмэгтэйчүүдийн гар цүнхэнд ямар сүрчиг байдгийг харцгаая.
Бейонси
Хүчирхэг хоолойтой дуучин бүсгүй нэгэн ярилцлагынхаа үеэр “Giorgio Armani” брэндийн бүхий л зүйлийг хэрэглэх дуртай тухайгаа дурдаж байсан. Тиймээс ч “Giargio Armani”-ийн “Emporio Armani Diamonds Intense” үнэртэн алдарт дуучны эмэгтэйлэг дур булаам байдлыг илүү тодотгодог гэж үздэг учир өдөр тутамдаа байнга авч явдаг ажээ.
Женнифер Анистон
“Найзууд” цувралын жүжигчин бүсгүй олон төрлийн үнэртэнтэй байхаас илүү нэг л үнэртэн өөрийг нь тодорхойлж байхыг илүүд үздэг гэнэ. Тэрбээр өөрийн гаргасан “Chapter One” үнэртэнг байнга цүнхэндээ авч явдаг. Усны дуслыг дуурайлган хийсэн мэт бортоготой уг сүрчиг нь олон төрлийн цэцэгт ургамлын анхилам үнэрийг өөртөө шингээсэн гайхалтай үнэртэн юм.
Ким Кардашиан
Реалити шоуны од, хээнцэр бүсгүй Кимийн хувьд сүүлийн жилүүдэд үнэртний бизнест амжилттай яваа нэгэн бөгөөд тэрбээр мөн л өөрийн гаргасан сүрчигнүүдээс өдөр тутамдаа хэрэглэдэг аж. Ким хамгийн сүүлд цувралаар гаргасан эгдүүтэй зүрхэн хэлбэртэй савлагаатай Wifey, Baddi, Baby Girl гэсэн гэх гурван үнэртэнг илүүд үздэг гэнэ.
Наоми Уаттс
Британи гаралтай жүжигчин Нарми Уаттс үнэртний хэрэглээний хувьд бусдаас илүү гарах, өөр содон байхыг тийм ч их эрмэлздэггүй учир аль болох энгийн бөгөөд өөрт таатай мэдрэмж төрүүлж буй үнэртэнг сонгодог тухайгаа ярьж байжээ. Түүний өдөр тутмын хэрэглээнд Америкийн “Kiehl’s” брэндийн “Original Musk” үнэртэн багтдаг байна. Энэхүү үнэртэн нь түүнд шүршүүрт ороод гарсан мэт сэргээсэн, шинэлэг мэдрэмж төрүүлдэг гэжээ.
Сара Жессика Паркер
“Их хотын амьдрал” цувралын жүжигчин Сара Жессика Паркер эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд зориулсан хэд хэдэн сүрчигээ гаргаад амжсан. Түүний дуртай үнэртэн бол Японы гоо сайхны “Comme des Garcons” брэндийн эрэгтэй эмэгтэй аль нь хэрэглэж болох “Incense Avignon” үнэртэн юм байна. Мөн тэрбээр өөрийн хамгийн сүүлийн “Stash” үнэртэнг дээрх сүрчигнээс санаа авч бүтээжээ.
Кайли Женнер
Алдарт Кардашианы гэр бүлийн отгон гишүүн, дөнгөж 22 настай ч дэлхийн тэрбумтнуудын эгнээнд багтаж чадсан, загвар өмсөгч Кайли Женнер хэт нялуун, хурц үнэрт дургүй, тиймэрхүү үнэртэнгүүд толгойг нь өвтгөдөг гэнэ. Түүний дуртай үнэртэн бол “Vistoria’s Secret”-ийн “Coconut Passion”.
Жижи Хадид
Супер модель , “Victoria’s Secret”-ийн эгч дүү сахиусан тэнгэрүүдийн нэг Жижи Хадидын хувьд өөрөө нүүр царайгаар нь ажилладаг “Tom Ford”-ийн ихэмсэг нил ягаан өнгийн савлагаатай “Velvet Orchid” үнэртэнг чухал арга хэмжээнд ч, өдөр тутамдаа ч тэр байнга хэрэглэдэг гэнэ.
Кендалл Женнер
Кардашианы гэр бүлийн удаах гишүүн загвар өмсөгч Кендалл Женнер өдөр тутмын хэрэглээгээрээ “Estee Lauder” брэндийн “Modern Muse Le Rouge” үнэртэнг сонгожээ. Уг үнэртэнг бүтээгчдийн хэлснээр “Modern Muse Le Rouge” нь орчин үеийн сэтгэл татам, зоригтой эмэгтэйчүүдийг илтгэдэг байна.
Викториа Бекхэм
Загвар зохион бүтээгч, алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн гэргий дөрвөн хүүхдийн ээж Викториа Бекхэм “Vilhelm Parfumerie” брэндийн “Room Service” буюу “Өрөөний үйлчилгээ” хэмээх өвөрмөц нэртэй, ховор үнэртнээр гоёдог гэнэ. Энэхүү үнэртэнг хувийн амьдралаа олны нүднээс далд байлгахыг эрмэлзэж, зочид буудлын өрөөнд амьдардаг байсан холливүүдын жүжигчин Грета Гарбогийн амьдралаас сэдэвлэж хийсэн байна.
Кэти Перри
Дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучдын нэг Кэти Перри Франц загвар зохион бүтээгч Тиерри Муглерийн гаргасан “Angel” үнэртэнг өдөр тутамдаа хэрэглэдэг. “Angel” үнэртэн нь тухайн хүний сэтгэл татам байдал, бүтээлч сэтгэлгээ, бусдаас ялгаатай өвөрмөц содон шинжийг илэрхийлдэг байна.
Кейра Найтли
Үзэсгэлэнт жүжигчин Кейра Найтли алдарт “Chanel” брэндийн “Coco Mademoiselle” үнэртний нүүр царайгаар олон жил ажилласан. Тэр утгаараа ч тэрбээр “Coco Mademoiselle” үнэртэнг өдөр тутамдаа байнга хэрэглэдэг бөгөөд энэхүү үнэртэн нь ямар ч цаг үед түүнийг санагдуулдаг билээ.
Холбоотой мэдээ