Ц.Нямдорж: С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж, надад хэрэг үүсгэсэн

Хуучирсан мэдээ: 2019.04.09-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж, надад хэрэг үүсгэсэн

Ц.Нямдорж: С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж, надад хэрэг үүсгэсэн

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг шалгах түр хороо байгуулах тухай саналыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэ талаар "Түр хорооны бүрэлдэхүүнд олон гишүүн хэрэггүй. Өчигдөр орой Ерөнхий прокурорын орлогч байсан Г.Эрдэнэбат гэдэг хүн ярилцлага өгч байна билээ. Тэр хүн эрүүдэн шүүсэн асуудлаар шоронд суух ёстой хүн. Монголд шударга ёс гэж байна уу үгүй гэдгийг л би үзэх гээд байна. Тэр этгээд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гэдэг юманд гарын үсэг зурсан. Гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг тагнуулын нууц ажилтнууд зохиодог. Хоёр нууц ажилтан, мөрдөн байцаагч доор нь гарын үсэг зураад дээр нь Б.Хурц, Г.Эрдэнэбат, Б.Хурцын орлогч гурав гарын үсэг зурсан. Ингэж байж хүн тамладаг ажиллагаа хийгдсэн. Хэзээ ч прокурор гүйцэтгэх ажлын төлөвлөгөө баталдаггүй. Ийм учраас түр хороог хурдан байгуулаад асуудлыг шийдэх ёстой. Сүүлийн үед Ц.Нямдорж сайд байсан хэр нь энэ асуудлыг эрт илрүүлэх нь яасан юм гэдэг дайралт их ирж байгаа. Би 2012 онд сайдын ажлаа өгсөн. Энэ зохиомол ажиллагаа 2013 оны наймдугаар сард эхэлсэн. Буцаж 2017 онд сайд болоход энэ хэрэг шүүхээр орчихсон байсан. Намайг С.Зоригийн хэргийн төлөө явсны төлөө таван хэрэг үүсгэсэн байгаа. Гүйцэтгэх ажил, шүүн таслах, мөрдөн байцаалтын ажилд хөндлөнгөөс оролцох гэж оролдсон гэсэн. Мөн ШШГЕГ болон цагдаагийн ажилтнууд дээр эрүүгийн хэрэг үүсгэж дарамталж байгаа. Үүнийг бүгдийг нь захиалгаар хийж байгаа. Гэтэл Г.Эрдэнэбатыг өмөөрөөд байдаг гишүүд байна. Б.Хурц, Г.Эрдэнэбатын захиалгаар гар хөл нь болж гүйдэг гишүүд болиорой" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж